Файзер вакцины хугацааг 90 хоногоор сунгав

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Файзер вакцины хугацааг 90 хоногоор сунгав

Файзер вакцины хугацааг 90 хоногоор сунгав

Файзер компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа есөн сар болгож эхэлжээ хэмээн өнөөдөр /2022.1.10/ цахим хуудастаа мэдээллээ.

Олон улсад Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт идэвхжсэн. Мөн зарим оронд вакцины нэмэлт дөрөвдүгээр тунг хийж эхлээд буй. Үүнтэй холбоотойгоор вакцин дахин хомсдолд орж байгаа талаар олон улсын судалгааны байгууллагууд мэдээлсэн. Харин Монгол Улсад вакцины нөөц хангалттай байгааг Эрүүл мэндийн яамнаас онцолсон юм. Түүнээс гадна хадгалалтын хугацаанд ч өөрчлөлт орж байгаа гэсэн юм.

Файзер үйлдвэр вакцины хадгалах хугацаагаа 90 хоногоор сунгасан. Иймээс манайд эхний ээлжинд ирсэн вакцинуудын хадгалах хугацаа арваннэгдүгээр сард дуусах байсан ч Цельсийн 60-90 градуст хадгалж чадвал автоматоор гурван сар хадгалагдах боломжтой болсон. Гэхдээ вакцины шошго дээрх хадгалах хугацааны мэдээлэл өөрчлөгдөхгүй.

Ингэснээр ойрын үед хадгалалтын хугацаа нь дуусах вакцин байхгүй бөгөөд устгалд оруулахгүйгээр солих боломжийн талаар ч харилцан хэлэлцэж байгаа гэдэг хариултыг яамнаас өглөө. Файзер компанийн үйлдвэрлэсэн Комирнэти вакциныг хадгалалтын зөв горимд буюу Цельсийн -60-90С хэмийн гүн хөлдөөгчинд хадгалах ёстой. Энэ нөхцөлд вакцины хадгалалтын хугацааг дахин гурван сараар сунгаж ашиглаж болохыг албан ёсоор мэдэгджээ.

Энэ талаарх мэдэгдлийг ДЭМБ-аас 2021 оны есдүгээр сарын 21-нд Файзер компанид хүргүүлсэн аж. Ингэснээр манай оронд нийлүүлсэн вакцины хадгалалтын хугацааг гурван сараар сунгана. Үүнээс хойш Файзер компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа есөн сар болгож эхэлсэн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж