"6 хүүхэдтэй өрхийн байрны урьдчилгааг төр даах заалтыг хассан"

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

"6 хүүхэдтэй өрхийн байрны урьдчилгааг төр даах заалтыг хассан"

"6 хүүхэдтэй өрхийн байрны урьдчилгааг төр даах заалтыг хассан"

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар 2021 оны тавдугаар сард өргөн барьсан. Уг хуулийн төсөлд “зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд орон сууцны урьдчилгааг төр даахаар тусгасан” байв.

Тэгвэл энэхүү тогтоолын төслийг УИХ энэ сарын 6-ны өдөр хэлэлцжээ. Ингэхдээ дээрх зүйл заалт хасагдсан талаар уг тогтоолын төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэллээ. Тэрбээр “Тогтоолын төсөл долоон зүйл заалттай, өнгөрсөн долоо хоногт гишүүд дэмжээд эцсийн найруулгаар нь батлахад бэлэн болсон. Зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй айлын орон сууц худалдан авахад ипотекийн зээлийн урьдчилгааг төлнө гэдэг заалтыг Г.Тэмүүлэн нарын гишүүдийн зүгээс оруулсан.

Бид тогтоол дээрээ орон сууцны урьдчилгааг тухайлан даана гэдгээр бус хүн амын өсөлтийг тооноос чанар руу хөгжүүлэх, мөн ХНХЯ-аас өргөн барьж буй Нийгмийн хамгааллын багц хууль, олон хүүхэдтэй айл өрхийг дэмжих бодлогууд уялдан орж буй. Тогтоолын төслийн долдугаар заалтад “Хүн амын өсөлт нөхөн үржихүй гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээ, асаргаа сувилгаа, сургалтын чанар хөтөлбөрийг сайжруулах хүүхдийн тооноос хамруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх” гэж өөрчилсөн.

Тэгэхээр энэ төсөвтэй холбоотой асуудал учраас бид 2022 оны төсвийг баталчихсан. Гэр бүлд янз бүрээр дэмжлэг үзүүлнэ. Илүү сайн судалгаа хийх хэрэгтэй. Гишүүдийн хэлж буйгаар бид тоо хөөцөлдөж болохгүй. Тоо хөөцөлдвөл гэр бүлд олон хүүхэдтэй байх хүсэл хэт их болж, энэ нь хүүхдийн хувь тавиланд сөргөөр нөлөөлөх тал бий. Засгийн газар судалгаа сайн хийж, хүүхдийн тоо өссөн ч чанартай байх бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх үү тал дээр анхаарах болов уу" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж