Зөвхөн шар айраг уугаад 13.7 кг хаяжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Зөвхөн шар айраг уугаад 13.7 кг хаяжээ

Зөвхөн шар айраг уугаад 13.7 кг хаяжээ

Хүмүүс илүүдэл жингээ хасахын тулд шар айраг, согтууруулах ундаанаас татгалздаг. Гэхдээ Охайо мужийн нэгэн эрэгтэй шар айраг ууж турах үйл явцаа баталгаажуулан "Youtube" хаягтаа оруулжээ. Делл  Холл нь  Цинциннати дахь" Fifty West Brewing" компанид ажилладаг. Тэрбээр Улаан өндөгний баярын Ням гариг  хүртэл шар айраг ууна гэж хэлээд бүх хоолноос татгалзсан байна. Делл 1600 онд лам нарын шар айргаар мацаг барьдаг байсан замналаар явж турахаар шийдсэн нь энэ аж. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш зөвхөн шар айраг уусан бөгөөд нийт 13.7 килограмм илүүдэл жингээсээ салж чадсан гэж цахим хуудаснаа бичжээ. Өмнө нь армид байсан түүний хувьд илүүдэл жин нь тулгамдсан асуудал болсон ч дуртай уух зүйлээ хаялгүй жин хасаж чадсанаар одоо өөртөө итгэлтэй болсон тухайгаа дурдлаа.

Эх сурвалж: LOS ANGELES NEWS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж