Анхны ухаалаг нүдний контакт линзийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Анхны ухаалаг нүдний контакт линзийг танилцуулав

Анхны ухаалаг нүдний контакт линзийг танилцуулав

Хүний нүдэнд яг л камер шиг нөлөөлөх ухаалаг линзний тухай ойлголт олон жилийн турш зөвхөн кинонуудад л гарсаар ирсэн. Тэгвэл тэрхүү хийсвэр цаг өнгөрч ирээдүй бидний нүдний өмнө бодитойгоор ирээд байна.

"CES 2022" шинжлэх ухааны  үзэсгэлэнгийн үеэр "Mojo Vision" компани ухаалаг электрон линз үйлдвэрлэх төслөө танилцуулсан бөгөөд уг төсөлд "Adidas" болон бусад спортын компаниуд хамтран ажиллахаар болсон тухай  зарлав. Тус төсөлд танилцуулснаар нүдний уян линз нь текст болон дүрсийг харуулах бүрэн чадвартай аж.

Гүйцэтгэх захирал Майкл Хэйс "CNET"-д өгсөн ярилцлагадаа энэхүү ухаалаг линз нь гар утас эсвэл өөр гадаад төхөөрөмжтэй ажиллаж, эргэн тойрон дахь ертөнцийн талаарх мэдээллийг цаг алдалгүй харуулах болно гэжээ.

"Та автомашинд явж байхдаа замын хурдны хязгаар хэд вэ? Би ямар чиглэлрүү явж байна вэ? Дараагийн гарц хаана байна, хэдэн милийн зайтай вэ?" гэх мэт зүйлсийг автоматаар линзээрээ  харах боломжтой болно.

Мөн ухаалаг линз нь пресбиопи өвчтэй хүмүүст туслах чадвартай (ойролцоох объектууд дээр анхаарлаа төвлөрүүлэх чадвараа алдах өвчин) өөрөөр хэлбэл олон хувилбаруудад дасан зохицож, фокуслах чадвартай мөн юмсыг унших үед нүдний шилний хэрэгцээг орлох чадвартай болно хэмээн мэдэгджээ. Тодруулж хэлбэл "InWith"-ийн технологийн компани энэ жил эрүүл мэндийн зөвшөөрлийг авахыг зориод байгаа аж.

Уламжлалт нүдний шилийг хаях цаг ирж ухаалаг шилний эрин үе ирлээ гэсэн мэдээ цацагдсан нь саяхан. Гэтэл ирээдүй бидний нүдний өмнө хүрэлцэн ирж ухаалаг шилээ хүртэл хаях хэмжээний хөгжилд хүрээд байгаа нь талархууштай. Гэвч хүмүүс санхүү болон зуршлаа хаяж чадахгүй уламжлалт нүдний шилийг ашигласаар л байгаа юм. Компанийн контакт линзний гол зорилго нь харааны бэрхшээлтэй хүмүүст туслах явдал байсан хэдий ч энэ нь "Mojo Vision"-ийн урт хугацааны зорилго хэвээр байгаа юм. Тус компани ухаалаг контакт линз нь  одоогоор хурд миль хэмжих чадваруудаас гадна биеийн эрүүл мэндийн байдлыг ч хянахаар төлөвлөгдөж буй. Өөрөөр хэлбэл зөвхөн нүдний шил төдийгүй ухаалаг цагийг ч орлох боломжтой аж. Хараахан батлагдаагүй байгаа ч "Adidas Running" болон уг төслийг ивээн тэтгэгч түншүүд спорт фитнесс хийхэд тохиромжтой эсэхийг туршин судалсаар байна.

"Mojo Vision" нь гүйлт (Adidas), явган аялал, дугуй (Trailforks), йог (Wearable X), цасан спорт (Slopes) болон гольф (18Birdies) зэрэг компаниудтай хамтран ажиллаж байна

Эцсийн эцэст нүдэндээ зүүдэг контакт линз нь нүдний шил, фитнесс цагтай эн зэрэгцэх үр дүн үзүүлэх нь тодорхой болоод байгаа юм. Контакт линз нь цаг руу харахаас илүү аюулгүй амар хялбар байх эсэх нь "Mojo Vision"-ийн туршилтын эцсийн үр дүнгээс хамаарна. Бид үүний хариултыг хараахан мэдэхгүй байгаа ч “FUTURE IS NOW!” буюу ирээдүй бидэн дээр хүрэлцэн ирээд байна.

М.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж