Хонгконгийн 100 орчим иргэн нийтийг хамруулсан төрсөн өдрийн үдэшлэгт оролцсоныхоо төлөө хөл хорионд оров. Эдгээр 100 хүний зарим нь төрийн дээд албан тушаалтнууд байжээ. Энэ нь Хятадын хууль тогтоох дээд байгууллагын гишүүн Витман Ханы төрсөн өдөр байсан гэж орон нутгийн хэвлэлээс мэдээлэв. Үдэшлэгт оролцсон нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Зочдын дунд Цагаачлалын албаны дарга Ау Ка Ван, дотоод хэргийн нарийн бичгийн дарга Каспар Цуй нар байжээ. Түүнчлэн өнгөрсөн сард Хууль тогтоох зөвлөлд сонгогдсон дөрвөн ч хууль тогтоогч байсан гэв. Үдэшлэгт оролцогсод бүгдээрээ “Penny’s bay” тусгаарлах байранд хөл хорионд оржээ. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр “Penny’s bay” нь нар огт тусдаггүй давчуу өрөөнүүдтэй, ганцаарчлан байрлуулдаг тусгаарлах байр аж.
Энэ үдэшлэгийн талаар сонссон удирдагч Кэрри Лам маш их сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Хэдийгээр тухайн үед үдэшлэг цэнгүүнийг хуулиар хориглоогүй ч, засгийн газраас тодорхой дүрэм журам гаргаж, тэдэнд сануулга өгсөн байна.
Хонгконгод омикрон хувилбар илэрсэн учраас энэ долоо хоногоос Covid-19-ийн эсрэг хатуу хязгаарлалт тогтоох болжээ. Тухайлбал, оройн 18:00 цагаас хойш гадуур хооллох хориотой, цэнгээний газар, спорт заалнууд ажиллахгүй.
Covid-19 халдварын тохиолдол Хонгконгод сүүлийн саруудад ховорхон байсан ч, Хятадын “Zero covid” бодлогын хүрээнд ийнхүү хөл хорионы дэглэмээ чангарууллаа.
Эх сурвалж: BBC
Зочин 2022-01-10 151.34.131.243
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
Зочин 2022-01-10 213.87.137.54
!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-10 66.181.161.33
ээ золигоо матуулсан уу нэг ччухал хүнээ орхиж дээ.