Б.Жавхлан: Хаан банкны хувьцааны талаар гомдол ирээгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Хаан банкны хувьцааны талаар гомдол ирээгүй

Б.Жавхлан: Хаан банкны хувьцааны талаар гомдол ирээгүй

Хаан банкны хувьцааны 60 хувийг хэн авсан нь олны анхаарлыг татаж буй. Энэ асуудлыг анх Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы хуралдаан дээр хөндсөн юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр бүхий гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тайлбар хүсэхэд “Эцсийн гүйлгээ хийгээгүй” гэж мэдэгдэж байв. Үүний дараагаас Монголын хамгийн олон хэрэглэгчтэй, актив хөрөнгөөрөө нэгд бичигддэг Хаан банкийг хэн хувьчилж авсан бэ гэх хардлага таамаглал, хэрүүл талцал олон нийтийн дунд өрнөсөн. Мэдээж, энэ асуултад хариулт өгөх байгууллага нь төв банк.

Тиймээс Хаан банкийг хэн хувьчилж авсан бэ гэх асуултад хариулт авахаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс өмнө нь (2021.11.09) тодруулахад "Хуулийн хүрээнд өрнөж байгаа асуудал Монголбанкнаас удахгүй инфляцийн тайлангаа танилцуулна. Тэр үеэр сэтгүүлчдийн асуултад чөлөөтэй хариулна” гэж байв.

Тэгвэл Сангийн сайд Б. Жавхлан өнөөдөр сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Хаан банкны том хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөж байгаа гэж сонссон. Төв банкны зүгээс эцсийн зөвшөөрлийг нь өгөөгүй байгаа юм уу даа. УИХ-аас ажлын хэсэг гарч, шалгаж байгаа гэсэн. Эцсийн дүгнэлт гарахаар УИХ дээр танилцуулах байх. Хаан банкны хувьцааны асуудлаар ямар нэгэн гомдол ирээгүй" гэв. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Б.Лхагвасүрэн та “Хаан банкны Япон талын гүйлгээ шилжихийг зөвшөөрч, бичиг өгсөн юм билээ. Би өөрийн нүдээр харсан. Та зөвшөөрөл өгөхөөсөө өмнө хувьцааг худалдан авч буй эцсийн эзэн нь хэн бэ гэдгийн сайтар нягтлах ёстой байсан” гэж хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж