Оюутнууд өвлийн амралтаараа мөнгө олж болох 14 санаа

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Оюутнууд өвлийн амралтаараа мөнгө олж болох 14 санаа

Оюутнууд өвлийн амралтаараа мөнгө олж болох 14 санаа

Оюутан, сурагчдын өвлийн амралт хэдийнэ эхэлжээ. Хөл хөдөлгөөн, хүүхэд, залуусын шуугианд дарагдаж байсан сургуулиуд нам гүм болжээ. Ингээд өвлийн амралтаа оюутан, сурагч хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөж, мөнгө олж болох 14 санааг сонирхуулъя.

Гэрийн багш– Сурагчдад ялангуяа бага, дунд ангийнхны хичээлийн хоцрогдол арилгах гэрийн цагийн багш эрэлттэй байна.  Цар тахлаас болж хичээлийн хоцрогдол асар нэмэгдсэн.  Тиймээс зөвхөн улирлын амралтаар төдийгүй цаашид гэрийн даалгаварт нь туслах, дэмжих боломжтой гэрийн багш хайсан эцэг, их цөөнгүй  тул  фэйсбүүк групп, зар, мэдээллийн сониноос тухайн ажлыг олох боломжтой.

Арга хэмжээ зохион байгуулах- Амралт эхэлснээр оюутан залуусын гадуур цагаа өнгөрүүлэн хөгжилдөх хүсэл сонирхол ихэсдэг ч чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээ, үйл явдал төдийлөн болдоггүй шүү дээ.  Тиймээс өөрийн сонирхлоороо  дунд кино үзэх, хамтдаа ном унших, танилцах гэх мэт хүүхэд, залууст чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Мэдээж, тодорхой хэмжээний такстай.

Хүүхэд асрагч- Хүүхэд асрагч гэхээр мэргэжлийн асрагч нярай хүүхэд асрах тухай ойлголтоосоо сал. Ажлын цагаас гадна зөвхөн оройн цагаар эсвэл амралтын өдрүүдээр бүх насны хүүхэд харах ажил эрэлттэй байна.

Онлайн сургалт– Сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалан интернэт орчинд ажиллах нь илүү дэлгэрсэн. Хүмүүс заавал биечлэн уулзахаас илүүтэй интернэтээр ажлаа зохицуулчихдаг болсон энэ цагт боломжийг ашиглан өөрийн чадвараараа онлайн сургалт зохион байгуулж болно. Гэрэл зураг авах, видео эдит, нүүр будалт, хувцас стайл, хар зураг, уран зураг гэх мэт маш өргөн цар хүрээтэй энэ ажил гагцхүү өөрийн чинь чадвараас шалтгаална.

Маникюр – Энэхүү чиглэлээр ажиллахад сургалтад хамрагдсан байх шаардлагатай бөгөөд давуу тал нь зөвхөн амралт төдийгүй хичээлийнхээ хажуугаар хийхэд ч тохиромжтой эрэлт хэзээд байдгаараа онцлогтой.

Цэвэрлэгээ- Шинээр баригдсан барилга, оффис болон гэр цэвэрлэх бүтэн цаг болон цагийн үйлчилгээний ажил хийж боломжтой. Эрэлт ч цөөнгүй байдаг.

Зурагчин- Зураг дарах хоббитой бол сонирхлоо хөгжүүлэн ямар нэг арга хэмжээ, богино аялал гэх мэт үйл ажиллагаануудад зурагчин хийх боломжтой.

Номын холио солио, түрээс- Өөртөө байгаа номоороо холио солио хийн уншихаас гадна мөнгөөр үнэлэн түрээслүүлж болно. Яг энэ чиглэл нь төдийлөн Монголд дэлгэрээгүй учраас цахим сүлжээг ашиглаж болох юм.

Орчуулга- Орчуулга хийснээрээ өөрийн мэдлэгээ сайжруулахын хажуугаар мөнгө олох боломжтой.  Өөрөөр хэлбэл, компаниудтай хамтран албан бичиг орчуулах, мөн  кино сайтуудтай хамтран ажиллаж "нэг сумаар хоёр туулай буудах" боломж хангалттай бий.

Трифт шоп- Шинэ үеийн залуус байгаль дэлхийгээ хайрлан илүүдэл хаягдал аль болох гаргахгүйг хичээдэг болсон. Тиймээс хуучин хувцаснуудаа солилцох, загварын багахан өөрчлөлт хийн зарах мода дэлгэрээд байна. Иймд та өөрийн хувцаснуудыг ч зарах боломжтой юм. Яг энэ чиглэлээр маш олон дэлгүүрүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа  явуулж байгаа.

Хүргэлтийн үйлчилгээ, хүнс хүргэлт, хоол хүргэлт- Хөл хорио вирусийн тархалтаас шалтгаалан хүмүүс олон хүний хөл цугларсан газраар явахаа больж, хүргэлтийн үйлчилгээг сонирхох нь ихэссэн. Иймд халдвар хамгаалалтын шаардлагыг ханган хэрэгцээт хүмүүст хоол хүнс болон бусад зүйлсийн хүргэлт хийн үйлчлэх боломжтой.

Дотоод засал чимэглэл- Өөрийн ур чадварыг нэмэгдүүлэх сайхан ажлуудын нэг бол дотоод засал чимэглэл. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай холбогдон бүтэн болон цагийн ажилтнаар ажиллах боломжтой. Тэрчлэн шинэ баг байгуулан хувиараа ч оффис болон хувь хүмүүстээ хамтран ажиллаж болно.

Жижиг бизнес эхлүүлэхӨөрийн сонирхлоо хөгжүүлэн багахаан хөдөлмөр зарцуулснаар шинэ бизнес эхлүүлэх боломжтой. Гар урлал, хатгамал, зураг хэвлэх гэх мэт.

Цагийн ажил– Дээрх санаануудаас гадна маш олон цагийн ажлууд байдаг. Зөөгч, ачигч, үйлчилгээний ажил г.м хайж үзвэл хэдэн арваараа олдох цагийн ажлуудыг албан ёсны ажил зуучлагч компанитай холбогдон олохыг зөвлөж байна.

М.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж