"Тэтгэврийг нэмэх асуудлыг Засгийн газар судалж байна"

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

"Тэтгэврийг нэмэх асуудлыг Засгийн газар судалж байна"

"Тэтгэврийг нэмэх асуудлыг Засгийн газар судалж байна"

МАН-ын бүлгээс өнөөдөр /2022.01.20 / ээлжит мэдээлэл хийж байна.


МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН:

-Холбооны эрх зүйн байдал болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг МАН-ын бүлэг дэмжсэн. Гэхдээ явцын дунд засах шаардлагатай асуудал байгаа учраас Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ТББ-г оролцуулж, саналаа нэгтгэх шаардлагатай хэмээн үзсэн. Иймд дээрх хуулийг  бүлэг хэлэлцэх эсэхийг дэмжээд цаашид ажлын хэсэг байгуулж,  хаврын чуулганаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ.

Бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хоёр чиглэлээр мэдээлэл хийсэн. Нэгт, гадаад нөхцөл байдалтай холбогдуулан хоёр хөрш болон Казахстанд байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Хоёрт, улс орны дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Ялангуяа Казахстанд байгаа иргэдийн асуудлаар Консул, Элчин сайдын яам цаашид анхаарах шаардлагатай байна гэж үзэж буй.

Сүүлийн үед инфляци, үнийн өсөлт нэмэгдэж буйг шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлага байна гэж УИХ, Засгийн газар үзэж байна. Тэтгэвэр, тэмгэмжийг нэмэх асуудлаар Засгийн газар тодорхой судалгаа хийж байна. Хил гааль хаагдсан учир бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байхыг онцгой анхаарах шаардлага бий. Мөн утаа зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж