"Гэр хороололд агаарын бохирдол их байгаад иргэд буруутай"

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

"Гэр хороололд агаарын бохирдол их байгаад иргэд буруутай"

Улаанбаатар хотын агаарын чанарын талаар болон гэр хорооллын айлуудын галлагааны талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

-Нийслэлд түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгжийн 182 зуух байдаг. Орчны бохирдуулах үндэсний хорооноос уг 182 зууханд шүүлтүүр тавьсан. Уур үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн 88 зуухны үйл ажилгаа ямар байгаа талаарх хяналт шалгалтыг өнгөрсөн долоо хоногийн 7-8 нд явуулсан.

Улаанбаатар хотын гэр хорооллын 195 мянган айл  стандарт болон стандарт бус нийтдээ таван төрлийн галлагааны зуух хэрэглэж байна.

Сүүлийн үед гэр хороололд утаа ихсэх шалтгаан нь буруу галлагаа, стандарт бус зуухнаас хамааралтай байна уу гэсэн олон талт нөхцлийн хүрээд хяналт шалгалт явууллаа. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Жайка олон улсын байгуулагтай хамтарч Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулах дэд төсөл 3-р үе шат төслийг явуулж байна.

Энэхүү төслийн хүрээнд авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөн дунд нь бохирдлын хэмжиж дүгнэлтийг гаргах хоруу чанарыг тогтоох ажил төлөвлөгдөж байна.

Өнгөрсөн долоо хоногт Японоос төлөөллүүд ирж уулзсан. Өнөөдрөөс эхлэн авто тээврийн бохирдол руу чиглэсэн ажлууд явагдаж эхэлнэ. Урьдчилсан дүгнэлтээр айл өрхүүд мод түлэх нь эрс багассан. Нэг шуудай сайжруулсан шахмал түлш 1875төгрөг байхад нэг шуудай мод 6-7 мянган төгрөг байна. Үүнээс шалтгаалан айл өрхүүд  сайжруулсан шахмал түлшээ бүрэн шатаахгүй түлш нэмснээр ноцолт биш уугилт их явагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт бид Монгол Улсад стандартын зуух импортолдог үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийлээ. Өмнө нь жилдээ 15-20 мянган зуух борлуулдаг байсан бол 2021 онд стандарт зуухны борлуулалт 15 дахин багассан байна. Мөн цахилгаан үйлдвэрлэгч, цахилгаан халаагуурын холбоотой уулзалт хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч захиалга аваагүй 10 гаруй компани байна гэх мэт нийгэм эдийн засгийн олон талт байдлыг дагасан үзэгдлийг авч үзэн судалгаагаа явууллаа. Иргэдэд зөвлөхөд энгийн зууханд галлагаа хийхээс татгалзах хэрэгтэй. Олон удаагийн галлагаанд стандарт бус зуухны төмөр өндөр хэмжээний халалтад орж улмаар ан зав үүсэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул:

Гэр хороололд агаарын бохирдол их байгаа нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас их шалтгаалж байна.  Мэргэжлийн байгууллагын зөвлөснөөр галлагаа хийх яндангаа хөөлөх, уугиулахгүйгээр хурдан асаах зааврыг мөрдөх хэрэгтэй.

Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат:

Цаг уур орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарын долоо хоногийн мэдээ нэгдүгээр сарын 3-наас 9 өдрийн байдлаар гаргасан байна.

Хүхэрлэг хийн 7 хоногийн дундаж агууламж

  • 2021 онд 164
  • 2022 онд 149 багассан үзүүлэлттэй
  • 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2021 онд 607
  • 2022 онд 655

Хүхэрлэг хийн хамгийн их агууламж  зурагт орчмын бүсэд агаарын чанарын стандартаас 13.1 дахин их илэрсэн байна.

Азотын давхар ислийн 7 хоногийн дундаж агууламж

  • 2021 онд 48
  • 2022 онд 60 ихэссэн үзүүлэлттэй
  • 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2021 онд 78
  • 2022 онд 136

Цахилгаан станц орчмын бүсэд агаарын чанарын стандартаас  2.7 дахин их илэрсэн байна.

PM 10 тоосонцрын 7 хоногийн дундаж агууламж

  • 2021 онд 112
  • 2022 онд 159
  • 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2021 онд 240
  • 2022 онд 327 ихэссэн үзүүлэлттэй

Хайлааст орчмын бүсэд  агаарын чанарын стандартаас 3.3 дахин их илэрсэн байна.

PM 2.5 тоосонцрын 7 хоногийн дундаж агууламж

  • 2021 онд 83мкг
  • 2022 онд 130мкг
  • 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2021 онд 326мкг
  • 2022 онд 295мкг багассан үзүүлэлттэй

Хайлааст орчмын бүсэд агаарын чанарын стандартаас 5.9 дахин их илэрсэн байна.

Нүүр төрөгчийн дутуу ислийн 7 хоногийн дундаж агууламж

  • 2021 онд 2422
  • 2022 онд 3586
  • 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2021 онд 16288
  • 2022 онд 16391 ойролцоо үзүүлэлттэй

1-р хороолол орчмын бүсэд агаарын чанарын стандартаас 1.6 дахин их илэрсэн байна.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж