Пакистанд цас үзэх гэж явсан 22 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Пакистанд цас үзэх гэж явсан 22 хүн нас баржээ

Пакистанд цас үзэх гэж явсан 22 хүн нас баржээ

Пакистанд урьд өмнө орж байгаагүй их цас орсны улмаас 1000 гаруй автомашин цасанд суужээ. Мурри хотод цас орохыг харах гэж  явсан маш олон хүн ийнхүү хэдэн цагийн турш тусламж хүлээж гацсан байна.

Гэвч цасан шуурга ширүүсч, модод үндсээрээ булгарч унаснаар хот руу орох гарах замууд хаагджээ. Нийт 22 хүн нас барсан бөгөөд энэ дунд найм болон таван гишүүнтэй хоёр ч гэр бүл байжээ. Түүнчлэн нас барсан 22 хүний 10 нь хүүхэд гэв. Найман хүн хөлдөж нас барсан бол бусад хүмүүс нь машиндаа дулаацах гэж агааржуулагчаа ажиллуулсаар угаартжээ.

Самина нэртэй нэгэн жуулчин Мурриг зорин 16:00 цагт хөдөлсөн бөгөөд төд удалгүй цасанд боогдож, нүдэн дээр нь тусламж авч чадалгүй олон хүн нас барахыг харсан байна. Дээвэр дээр нь цас хунгарласан хэдэн зуун машинууд ар араасаа түгжирсэн гэв. Самина 2300 метрийн өндөрт байрлах хоргодох байранд шөнийг өнгөрөөж, маргааш өглөөнийхөө 10:00 цагт аврагджээ. Хүмүүс машинаа орхиод 1.5 км алхаж хоргодох байранд очсон байна.

Албаны хүмүүийн мэдээлж буйгаар цас хэдхэн цагийн дотор 1.5 метр хүртэл хунгарлан тогтжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж