Монгол Улс омикроныг дотоодод илрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Монгол Улс омикроныг дотоодод илрүүлж байна

Монгол Улс омикроныг дотоодод илрүүлж байна

Монгол Улс Covid-19 халдварын шинэ хувилбарыг илрүүлэх геномын дараалал тодорхойлох шинжилгээг хийж эхэлснийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2022.01.09/ мэдэгдсэн. Түүний хэлснээр уг шинжилгээгээр  "S" генийн алдагдал илэрч, омикроны таван тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Монгол Улс геномын дараалал тодорхойлох шинжилгээг хийж эхэлсэн. Ингэснээр дотоодод Covid-19 халдварын шинэ хувилбар омикроныг илрүүлэх боломжтой болсон. Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр мэдэгдсэн” гэлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өгч буй мэдээллээр, геномын дараалал тодорхойлох шинжилгээгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-оос ашиглаж эхэлжээ.

Эрүүл мэндийн яамны тухайд шинэ оны өмнө гадаадаас зөөвөрлөгдсөн сэжигтэй тохиолдлуудыг баталгаажуулахаар Япон улс руу явуулсныг мэдээлж байв. Сануулбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Омикрон мөн эсэхийг тодруулахаар 100 сорьцыг Япон руу явуулсан”  гэсэн. Тэгвэл Монголд геномын дарааллыг тогтоох шинжилгээг хийж эхэлсэн атал Япон руу сорьцуудыг шинжлүүлж байсныг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн “баталгаажуулах зорилготой байсан”  гэж тайлбарлалаа. Тодруулбал,  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач Анагаа ухааны  доктор Ц.Наранзул “Ерөнхий мэдээллийг Эрүүл мэндийн яам тодорхойлно. Бидний хийсэн шинжилгээний хариу Япон улсынхтай тохирч байгаа эсэхийг харьцуулах зорилгоор сорьцуудыг шинжлүүлсэн. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас тодруулна уу” гэсэн юм.

Мөн Эрүүл мэндийн яамнаас “Монгол Улс дотоодод омикроныг илрүүлэх боломжтой болсон. Ерөнхийдөө геномын дараалал тогтоох шинжилгээг хийж эхэлсэн ч баталгаажуулахаар Япон руу шинжлүүлж байсан. Энэ асуудлыг Халдварт өвчин судлалын үндэсний төв хариуцна” гэж тайлбарлав. Харин Япон руу илгээсэн сорьцын хариу дотоодод шинжилгээний хариутай таарч байгаа эсэхэд тайлбар өгөх мэргэжилтэн алга.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж