Европчууд вакцинтай холбоотой хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэв | News.MN

Европчууд вакцинтай холбоотой хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэв

Европчууд вакцинтай холбоотой хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэв

Европчууд вакцинтай холбоотой хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэв

Европын томоохон хотуудад вакцины эсрэг жагсаал өрнөх боллоо. Тодруулбал, Францын нийслэлд 100 мянга гаруй иргэд жагсаж, вакцин хийлгээгүй иргэдийн эрхэнд халдаж байгааг эсэргүүцлээ. Францын нийслэл Парис хотод жагсагчид “Үнэн”, “Эрх чөлөө”, “Вакцин нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн бичигтэй лоозон барин, олонх нь маскаа  тайлж, өнгөрсөн амралтын өдрөөр бороотой сэрүүн байхад жагслаа. Зарим иргэд  өнгөрсөн долоо хоногт шуугиан дэгдээсэн ерөнхийлөгч Эммануэль Макроны вакцинд хамрагдаагүй иргэдийн амьдралыг хэцүү болгоно гэж хэлснийг шүүмжилж байв. Тухайлбал, жагсагчид “Бид амьдралыг чинь хэцүү болгоно!” гэсэн лозон барин жагсчээ.   Засгийн газар шинээр баталсан  шаардлагуудыг нэгдүгээр сарын 15 гэхэд хэрэгжүүлнэ гэж  мэдэгдсэн ч Сенатын хууль тогтоогчид хэрэгжүүлэх хугацааг  хойшлуулж магадгүй юм. Жагсаалд оролцогчдоос 24 иргэн нь баривчлагдаж, хэд хэдэн цагдаагийн ажилчид хөнгөн шарх авсан гэж Францын аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ.  Францын Тулон хотод 6000 орчим хүн жагсаалд оролцсон бол Монпельео хотод мөргөлдөөний үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Үүний зэрэгцээ Австрийн Вена хотод  мөн 40 мянга гаруй хүн эсэргүүцлийн ужагсаал хийв. Тэд ирэх хоёрдугаар сараас эхлэн тус улсад  Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг заавал хийж эхлэх гэж буйг эсэргүүцжээ.

Германд амралтын өдрөөр хэд хэдэн хотод эсэргүүцэгчид жагссан бөгөөд хамгийн том арга хэмжээ Гамбург хотод болж, 16 мянга  орчим хүн оролцсон гэж цагдаагийн газраас мэдээллээ. Учир нь Германд бага насны хүүхдэд вакцин хийхээр болсныг иргэд эсэргүүцжээ. Тэд “Хүүхдээс савраа тат” гэсэн лоозон барин жагссан байна. Берлин хотод  цар тахлын эсрэг жагсаал машин, дугуйн цуваа хэлбэрээр явагдсан. Цагдаа нар 100 гаруй тээврийн хэрэгсэл, 70 дугуй, нийт 200 орчим хүн жагсаалд оролцсон гэж мэдээлсэн.

Италид мөн эсэргүүцлийн жагсаал болж, Турин хотод олон зуун хүн 50-иас дээш насны хүмүүст вакцин хийлгэх ёстой гэсэн дүрмийг эсэргүүцсэн байна. Гэвч бусад улсын хувьд  илүү хатуу хууль хүчин төгөлдөр үйлчилсээр өнөөдрөөс эхлэн ихэнх оронд вакцинд хамрагдаагүй хүмүүс нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй, ресторанд зочлохгүй болох юм.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocnin 2022-01-10 197.211.58.129

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-01-10 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-10 66.181.161.125

Өвчин,үхэл хамаагүй, гол нь хүний эрх. Тийм биз дээ,Монгол хүүнүү дээ?

Avatar

mongold 3 -r tun hiigeed nemegdeed bnaa. 2022-01-10 64.119.26.71

cham shig tenegt bol tiim baihaa. gol barag 70 hubi evropd hiigeed baihad nemj ih gargaad bna. todii chinee vaktsin hiin ulam ih obdood bna. ene bol vaktsin chin hvnii ooriin baigaliin darhlaag ustgaj ovchind hvchgui bolgood bna. getel ogt vaktsingui afrik , kirgez tadjikstan uzbekstan turkmend hvmvvs tegej ih ovdohgui bnaa. ene bol baruuniihanii em emenlegiin kompaniudiin biznez gedeg ni vnen bolood bna. heden emiin kompaniud aimaar baijij bna.. evropiin svvliin ved oilgood bna. mongol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж