Европын томоохон хотуудад вакцины эсрэг жагсаал өрнөх боллоо. Тодруулбал, Францын нийслэлд 100 мянга гаруй иргэд жагсаж, вакцин хийлгээгүй иргэдийн эрхэнд халдаж байгааг эсэргүүцлээ. Францын нийслэл Парис хотод жагсагчид “Үнэн”, “Эрх чөлөө”, “Вакцин нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн бичигтэй лоозон барин, олонх нь маскаа тайлж, өнгөрсөн амралтын өдрөөр бороотой сэрүүн байхад жагслаа. Зарим иргэд өнгөрсөн долоо хоногт шуугиан дэгдээсэн ерөнхийлөгч Эммануэль Макроны вакцинд хамрагдаагүй иргэдийн амьдралыг хэцүү болгоно гэж хэлснийг шүүмжилж байв. Тухайлбал, жагсагчид “Бид амьдралыг чинь хэцүү болгоно!” гэсэн лозон барин жагсчээ. Засгийн газар шинээр баталсан шаардлагуудыг нэгдүгээр сарын 15 гэхэд хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн ч Сенатын хууль тогтоогчид хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж магадгүй юм. Жагсаалд оролцогчдоос 24 иргэн нь баривчлагдаж, хэд хэдэн цагдаагийн ажилчид хөнгөн шарх авсан гэж Францын аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ. Францын Тулон хотод 6000 орчим хүн жагсаалд оролцсон бол Монпельео хотод мөргөлдөөний үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Үүний зэрэгцээ Австрийн Вена хотод мөн 40 мянга гаруй хүн эсэргүүцлийн ужагсаал хийв. Тэд ирэх хоёрдугаар сараас эхлэн тус улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг заавал хийж эхлэх гэж буйг эсэргүүцжээ.
Германд амралтын өдрөөр хэд хэдэн хотод эсэргүүцэгчид жагссан бөгөөд хамгийн том арга хэмжээ Гамбург хотод болж, 16 мянга орчим хүн оролцсон гэж цагдаагийн газраас мэдээллээ. Учир нь Германд бага насны хүүхдэд вакцин хийхээр болсныг иргэд эсэргүүцжээ. Тэд “Хүүхдээс савраа тат” гэсэн лоозон барин жагссан байна. Берлин хотод цар тахлын эсрэг жагсаал машин, дугуйн цуваа хэлбэрээр явагдсан. Цагдаа нар 100 гаруй тээврийн хэрэгсэл, 70 дугуй, нийт 200 орчим хүн жагсаалд оролцсон гэж мэдээлсэн.
Италид мөн эсэргүүцлийн жагсаал болж, Турин хотод олон зуун хүн 50-иас дээш насны хүмүүст вакцин хийлгэх ёстой гэсэн дүрмийг эсэргүүцсэн байна. Гэвч бусад улсын хувьд илүү хатуу хууль хүчин төгөлдөр үйлчилсээр өнөөдрөөс эхлэн ихэнх оронд вакцинд хамрагдаагүй хүмүүс нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй, ресторанд зочлохгүй болох юм.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA
Холбоотой мэдээ