Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өчигдөр/2021.01.09/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэллээ. Нээлтийн өдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби Дайэйшог давж, шинэ оны эхний башёг ялалтаар эхлүүлэв.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрөгч арваннэгдүгээр сарын Кюүшү башёд нэг ч унаагүй түрүүлсэн билээ.
Мөн озэки Такакэйшо, Шодаи нар эхний даваагаа авчээ. Такакэйшо Вакататакагэг, Шодаи Кирибаяама Б.Лхагвасүрэнг тус тус давсан аж. Өнгөрсөн башёд комүсүби цолтой барилдаж байсан Кирибаяама энэ удаад чансаа буурч, маэгаширагийн нэг дээрээс барилдаж байна.
Бусад монгол бөхчүүдийн тухайд, Ичиножо А.Ичинноров сэкивакэ Таканошог, Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Мэйсэйг, Хошорюү С.Бямбасүрэн Чиёошома Г.Мөнхсайханыг тус тус давжээ.
Холбоотой мэдээ