Улаан Арсенал цагаарч, дэлхийн хамгийн баян баг хожигдов

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Улаан Арсенал цагаарч, дэлхийн хамгийн баян баг хожигдов

Улаан Арсенал цагаарч, дэлхийн хамгийн баян баг хожигдов

Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн буюу FA капын гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Итгэмээргүй үр дүн гарч, дээд лигийн томчууд тэмцээнээ эрт өндөрлүүлсэн үйл явдлууд өрнөв.


  • Ньюкасл Юнайтед 0 – 1 Кембриж Юнайтед

"PIF" буюу Саудын Арабын олон нийтийн хөрөнгө оруулалтын санд зарагдаж, дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн клуб болсон Ньюкасл Юнайтед талбай дээрээ нэгдүгээр лигийн Кембриж Юнайтед багт хожигдож, шуугиан тарив. Тоглолтын цорын ганц гоолыг Сэм Смит 60 дахь минутад оруулж, баг нь FA капын дөрөвдүгээр шатанд шалгарлаа.

Баян эзэдтэй болж, санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй болсон ч Ньюкасл Юнайтед клуб учраа олоогүй хэвээрээ байна. Шаазгайнууд Премьер лигт 11 оноотой, хүснэгтийн 19 дүгээр байрт буюу доод лиг рүү унах бүст явна. Тэд энэ улирал лигтээ ердөө ганцхан хожил байгуулаад буй. Саяхан Ньюкасл Английн шигшээн жигүүрийн хамгаалагч Киран Триппьерийг 12 сая фунтээр Атлетико Мадридаас худалдан авсан билээ. Харамсалтай нь, Триппьер дебют тоглолтдоо гялалзаж чадсангүй, баг нь доод лигийн Кембрижэд ялагдлаа.

  • Ноттинхем Форест 1 – 0 Арсенал

Улаан өмсгөлтэй Арсенал энэхүү тоглолтод цагаан өмсгөлтэй талбайд гарсан. Учир нь Лондон хотод сүүлийн үед өсвөр үеийнхний дунд хутгатай дээрэм, гэмт хэрэг ихээр гарч байгаа аж. Үүний эсрэг “No More Red” хөдөлгөөнийг өрнүүлж, өөрсдийн улаан өмсгөлийг цагаанаар сольжээ. Гэвч цагаан өмсгөлтэй Арсенал эсрэг багийнхаа талбайд ялагдал хүлээн, цомын тэмцээнээс хасагдав. Талбайн эздээс Льюис Граббан 83 дахь минутад хожлын гоолыг оруулж, баг нь дараагийн шатанд шалгарлаа.

Тоглолтын дараа Манчестер Юнайтед клубын домог Рой Кин Арсеналын талаар ярихдаа “Энэ бүр хог болжээ. Тэд Реал Мадрид шиг харагдаж байгаа ч нэг пабын баг шиг л тоглож байна. Тэд одоо ч сул дорой хэвээрээ байна. Тэд өнөөдөр хүртэх ёстойгоо хүртсэн” гэжээ.

Премьер лигийн бусад багуудын ФА капын тоглолтын үр дүнг та бүхэндээ танилцуулъя.

  • Манчестер Сити 4 – 1 Свиндон Таун
  • Лэйстер Сити 4 – 1 Уатфорд
  • Халл Сити 2 – 3 Эвертон
  • Уэст Хем 2 – 0 Лийдс Юнайтед
  • Тоттенхэм 3 – 1 Морекамб
  • Ливерпүүл 4 – 1 Шрьюсбюри
  • Челси 5 – 1 Честерфилд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж