"Х.Баттулгын шүүгч АН-ыг самарч байна" | News.MN

"Х.Баттулгын шүүгч АН-ыг самарч байна"

"Х.Баттулгын шүүгч АН-ыг самарч байна"

"Х.Баттулгын шүүгч АН-ыг самарч байна"

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх  Д.Ганбаяр өнөөдөр /2021.01.10/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Ерөнхийлөгч асан Х.Баттулга шүүх засаглалыг шударга бусын хонгилоор оруулжээ. Х.Баттулгын томилсон Улсын дээд шүүхийн /УДШ/  шүүгч Х.Сонинбаяр АН-ыг самарч байна. Х.Сонинбаяр нь Ц.Туваан нарт найр тавьж, хууль журам зөрчсөнийг тогтоосон. Угтаа энэ мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай. Гэтэл  УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр уг журмыг зөрчин холбогдох ажилтанд цохолтоор үүрэг өгөх замаар шийдвэрлэжээ. Энэ нь Монгол улсын шүүхийн Ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн нэг хэсэг “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй” гэж заасны зөрчсөн тул ШЕЗ-ийн Ёс Зүйн хороо сахилгын хэрэг үүсгэж, шийдвэрлэх тогтоол гаргасан байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ёс Зүйн хорооны хуралдаанаар УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаярт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх шалтгаанаар  сахилгын хэрэг үүсгэх шийдвэрийг өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард гаргасан. 

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа шүүхийн салбарт реформ хийнэ гэж мэдэгдээд  дуулиан шуугиантайгаар эрх бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд эдгээр 17 шүүгчийн ихэнхийнх нь эрх сэргэжээ. УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр тэргүүтэй 10 шүүгчийн эрх 2020 оны нэгдүгээр сард сэргэсэн байна. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын  шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг ард түмэн хууль, шүүхийн ялзарсан тогтолцоог нураах эх ажлын эхлэл хэмээн ард түмэн талархалтайгаар хүлээж авсан. Гэвч түүний энэ нүүдэл нь шүүхийг эрх мэдэлдээ оруулах гэсэн  зохион байгуулсан зүйл байсан юм биш биз.  Эрхийг нь түдгэлзүүлж айлгаад эхнээс нь өөртөө урвуулах гэсэн атгаг санаа байв уу гэх хардлага төрүүлж байна.

Х.Сонинбаяр нь УДШ-ийн цахим мэдээллийн санд АН-ын дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг хууль зөрчин өөрчлөлт оруулсан. АН-ын Үндсэн дүрмийн хорооны 2020 оны долдугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор “С.Эрдэнэ дараагийн даргыг сонгохдоо албан ёсоор батламжилж УДШ-д бүртгүүлтэл АН-ын дарга хэвээр байна ” гэж заасан. Энэ тогтоолыг байхгүй мэтээр О.Цогтгэрэл болон Ц.Туваан, АН-ын бусад гишүүд аашилж, дүрмээ зөрчиж байна. Ц.Туваан нь Х.Баттулгын даалгавраар О.Цогтгэрэлийг сонгох намын даргын сонгуулийг зохион байгуулж, АН хоёр дарга, тамгатай дотроо хагаралтай байгаа мэтээр нийгэмд харагдуулж байна. Цаашлаад АН-ын нэр хүндийг унагаах ажлыг өнгөрсөн жилээс эхлэн тасралтгүй зохион байгуулсан. Тиймээс УДШ-ийн цахим мэдээллийн санд намын дүрмийг хууль зөрчин өөрчлөлт оруулсан УИХ-ын гишүүн Ц.Туваан, УДШ-ийн Иргэний танхимын Ерөнхий шүүгч асан Х.Сонинбаяр нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзээд 2021 оны арваннэгдүгээр сарын 3-нд АТГ-т өргөдөл гаргасан. Гэтэл прокурорын газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Ц.Туваан болон Х.Сонинбаяр нарт хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-10 202.126.89.85

Үндэсний том нам ийм ч хүнээр зөвлөхөө хийлгэх цаг ирэх гэж. Бурхан үгүй газар буг орогноно гэж энэ баых даа.
Шилдэг үзэл бодол, оюун санааг уралдуулсан хөгжлийн бодлого хэлэлцэж байсан нам. Ядаж түмэнд нэрээ, түымэрт хормойгоо шатаасан энэ мэт хүмүүс өитгий орогнуулал да. Ямар нийтийн ОО, хоног төрүүлэх дэн буудал бши дэ. Хайран нам

Avatar

Зочин 2022-01-10 103.111.68.3

бах мэлхийгээ зайлуул малнуудаа.

Avatar

Зочин 2022-01-10 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-10 213.87.137.54

****** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-01-10 202.21.120.66

Одоо тэгээд яахын 2 даргатай, 2 тамгатай явснаас салаад 2 өөр нам болж бүртгүүлсэн нь дээр ш дээ заавал АН гэсэн нэрэндээ биш үзэл бодол үнэт зүйлдээ үнэнч байх нь чухал байхаа

Avatar

К.К.К. 2022-01-10 202.72.242.139

Энэ нэг тамын тогооны үлгэрт оролцогчдыг АК-47-дчихвол таарна. Залхмаар новшнууд юмаа…

Avatar

Зочин 2022-01-10 192.82.85.217

ene neg hudaldagdsan mahan bumbulug haanaas garaad irev hen durtai ni medemhiirch demiireed tegeed harj bn uu ANiinhan hoorondoo uchraa olohgui bn shuuh bitgii asuudal shiid gej demiirtsgeeh ni l dee,ardchilal gedeg chini olonhiin zasaglal bolohoos heden hudaldagdsan novshnuud garch ireed iliireheer nam bolohgui bn gej taltsuulaad baidgiig heldeggui yam

Avatar

зочин 2022-01-10 103.212.116.66

Эрдэнээ яагаад шоронд орохгүй байна

Avatar

Зочин 2022-01-10 202.126.90.18

Шүүхийн хонгил аль хэдийн нурсан. Одоо ариун шүүгч нар ажлаа хийж байгаа.

Avatar

Зочин 2022-01-10 202.9.46.234

Баттулга гээд л мөн ч дуугарч, бичээд байх юм. Идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрна гэж үг байдагдаа. Юу л болоод байна даа.

Avatar

Зочин 2022-01-10 66.181.161.97

Худалч хулгайчууд минь амаа тат, Эрдэнэ Хүрэлсүх нар чинь санааж байгаа шүү. Ард түмэн, жирийн АН-ын гишүүд Баттулгыг дэмжиж байгаа. Эргүүтээд шуналтаад байвал Назарбай болно шүү та нар

Avatar

Зочин 2022-01-10 111.220.50.43

Ардчилал, АН гэж нэг ийм л дампуу юм болоод удаж бн доо!! АН-н хоер еронхийлегч томилсон шvvгч нар шvvхийг самарч байгаа ш Дээ!! Одоо манай АН Казахстаны АН шиг дайн самуунд уриалан дуудах гээд байх шиг ээ!!

Avatar

ЗОЧИН 2022-01-10 202.9.46.237

монголын шүүгч нарыг элбэгдорж, баттулга 2 – л томилсон. энэ 2 хүний санаа бодол бол шүүгч нарынх гэсэн үг. …. шүүх ийм байгаа цагт монголд эрх чөлөө, шударга ёс, хууль ярих нь утгагүй болж бна даа…………..үүний оронд шүүхгүй байсан нь хамаагүй дээр….

Avatar

Зочин 2022-01-10 124.158.65.198

Жонхуу мөнгөөр бүгдийг шийджжаах юм уу? Нөгөө шүүхийн шинэчлэл гэгч нь худлаа болоо юу.

Avatar

Зочин 2022-01-10 202.9.46.68

с.эрдэнэ хэрэгт орохгүйн тулд баттулгатай намаа наймаалцсан.одоо хүрэлсүхтэй наймаа тохироод явж байгаа штээ.(с.эрдэнэ чи нэр муутай юм чинь ерөнхийлөгчийн сонгуульд надтай өрсөлд гэхэд л жа гээд л кккккк.танай ардчилсан намын дарга нь хүрэлсүх

Avatar

зочиг 2022-01-10 202.9.46.154

Аа… .одоо ойлголоо …Женко , Үүлийг шорондд хийж байгаад АН ыг зүйл дуусгахаар төлөвлөсөн байж !!! ..
Гүэээ мөн гүйцэгдэхгүй хорлонтой амьтан юм аа

Avatar

ЗОЧИН 2022-01-10 202.21.126.30

НААД СОНИНБАЯР ГЭДЭГ СОНИН ШҮҮГЧ ЧИНЬ БАТТУЛГЫН ҮЕД ТОМИЛОГДООГҮЙ ЭЭ. ЖИНХЭНЭ ЭЛБЭГДОРЖИЙН ДҮҮРЭГТ ТААРУУХАН НЭРТЭЙ БАЙСАН ШҮҮГЧИЙГ ШАТ АЛГАСАН ДЭЭДД ШҮҮХЭД АВЧИРСАН ХҮН ШҮҮ.

Avatar

Ганбаяр гэж гахай зайдаарйа 2022-01-10 14.39.25.207

Ганбаяр гэж гахай зайдаарйа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж