О.Цогтгэрэл: АН-ын маргаан шийдэгдсэн

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

О.Цогтгэрэл: АН-ын маргаан шийдэгдсэн

О.Цогтгэрэл: АН-ын маргаан шийдэгдсэн

УИХ дахь Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийлээ.


УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ:

-Өнгөрсөн долоо хоногт УДШ-ийн тогтоолыг олон нийтэд мэдээлсэн. Энэ тогтоолд тодорхой зааснаар АН-ын маргаантай асуудал шийдэгдсэн. АН-ын онц Их хурлыг зохион байгуулсан ажлын хэсгийг ҮБХ төв байгууллага, УДШ хууль ёсны  болохыг тогтоосон. Ийм учраас АН-ын маргаан гэж байхгүй. Нөгөө тал гэж ярьж  буй нөхдүүд Улсын дээд шүүхийн шийдвэрт  тулгуурлаж   хариулт аваарай. Намайг УДШ-ын тогтоолыг гуйвууллаа гэж байна. Гэхдээ хар дээр цагаанаар тодорхой биччихсэн байгаа. Намын үйл ажиллагаа шийдэгдчихлээ.

Одоо харин УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд  тодорхой хэмжээний саад бэрхшээл байна. Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд Д.Ганбатыг бүлгийн даргаас олонхийн саналаар сольж, өөрчлөөд УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн.  Энэ асуудлаар  УИХ-ын даргад хүсэлт шаардлага тавьсан. Иймээс УИХ-ын даргад АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн хангаж ажиллах бололцоог хангахыг тулд дахин шаардлага хүргүүлнэ. УИХ-ын дарга АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн  хангахыг шаардаж байна. Дараачийн удаа Үндсэн хуулийн Цэцэд хандахаас эхэлж ажлаа хийнэ.  Д.Ганбат даргын ганцаар зарласан хуралд гишүүд оролцохгүй байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ:

-Монгол Улсын их хурлын тухай хуулийн 14.1-т УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах мөн 14.3-т нам эвсэл, байнгын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг нь УИХ-ын даргын бүрэн эрхэд бий. Тиймээс АН-ын бүлэг хуульд заасныхаа дагуу олонхоор бүлгийн даргыг солиод дараагийн бүлгийн даргаа өргөн бариад гурван сар орчим боллоо. Өнгөрсөн хугацаанд дээд шүүхийн шийдвэрийг харж ирлээ.

Улсын дээд шүүхийн шийдвэрт гурван зүйлийг тодотгосон. Эхнийх нь намын Онц их хурлыг хууль ёсны дагуу болсон, Онц их хурлыг зарласан ҮБХ-г хууль ёсны гэдгийг зарласан. Намын даргын асуудлаа дахин дүрэм журам оруулах нь зүйтэй гэсэн. Нэгэнт намын асуудал дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанаар шийдэгдсэн учраас бид бүхэн оны эхэнд бүлгийн асуудлаа УИХ-ын даргад мэдэгдсэн. Тиймээс УИХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээч ээ, нам эвсэл байнгын хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах хүсэлтийг тавьсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж