Японы сүмод эмэгтэй хүн барилдах уу?

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Японы сүмод эмэгтэй хүн барилдах уу?

Японы сүмод эмэгтэй хүн барилдах уу?

Намуухан яриатай, нүдний шил зүүсэн 12 настай Сэнна Каживара охин жүдогоор хичээллэдэг. Охин дөрвөн жилийн өмнөөс сүмогоор мөн хичээллэж эхэлжээ. Тэрбээр 2019 онд зохиогдсон охидын үндэсний анхдугаар тэмцээнд аваргалж байв. Өсвөр насныхны дунд зохиогддог уг тэмцээнд 30 жилийн өмнөөс хөвгүүд оролцсоор ирсэн ба 2019 онд анх удаа охид оролцсон ажээ.

“Хүмүүс намайг яагаад сүмо барилддаг юм бол гэж гайхдаг. Тэдний юу бодох надад хамаагүй. Хэрвээ чи сүмод дуртай бол түүнийгээ хийх л хэрэгтэй” гэж Каживара хэлжээ.

Мэргэжлийн сүмогийнхон одоо ч эмэгтэй хүнийг тэмцээн болон бусад ёслолын ажиллагаанд оролцуулдаггүй. Тухайлбал, 2018 онд Майзүрү хотын дарга сүмогийн тэмцээний үеэр үг хэлж байхдаа гэнэт дэвжээн дээр ухаан алдаж унасан. Тухайн үед хотын даргад туслахыг оролдсон эмэгтэй эмч нарыг сүмогийн дэвжээнээс буулгахыг шаардсан нь шуугиан дэгдээж байв.

Дэлхийн эдийн засгийн форумаас хамгийн сүүлд гаргасан хүйсийн зөрүүний индексээр Япон улс нь 156 орноос 120-д жагссан байна. Эндээс дүгнэхэд Япон улс эмэгтэйчүүддээ хэрхэн ханддаг нь ойлгомжтой байна гэж олон нийт дүгнэжээ.

Гэвч эрчүүд давамгайлдаг Японы үндэсний спорт болох сүмогийн ертөнцөд 8-12 насны охид хүч түрэн, толгой дарааллан орж эхэллээ. Охид барилдахдаа богино өмд юм уу ретузэн дээр маваши өмсөөд, дээгүүрээ богино ханцуйтай цамц өмсдөг байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж