Назарбаевын ойрын хүн баривчлагдав

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Назарбаевын ойрын хүн баривчлагдав

Назарбаевын ойрын хүн баривчлагдав

Казахстаны тагнуулын газрын дарга асан нь  улс орон даяар өрнөсөн засгийн газрын эсрэг жагсаалын дараа эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Казахстаны үндэсний аюулгүй байдлын хорооноос Карим Масимовыг баривчлан саатуулсан байна. Гэвч тус хороо нь Карим Масимовын удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг  байсан ба  өнгөрсөн долоо хоногт түүнийг даргын суудлаас нь огцруулсан юм.

Масимовыг баривчлах шалтгааныг үзвэл, тэрбээр ерөнхийлөгч асан Назарбаевын ойрын хүн байсан. Мөн Назарбаевын төр барих хугацаанд 2007-2012 он, 2014 онд Масимов ерөнхий сайдаар ажиллаж байжээ.

Масимовыг баривчилсны дараа,  эх баригчид хамгийн том хот болох Алматыг дахин хяналтад авсан бололтой гэж ажиглагчид үзэж байна. Гэвч одоог хүртэл байдал намжаагүй ба  ерөнхийлөгч Кассым Токаев хэлэхдээ зарим хотуудад үймээн самуун дэгдсэн хэвээр байна гэв.

Токаев өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, туслалцаа хүссэн. ХАБГБ-ын цэргүүд Казахстаны нутаг дэвсгэрт хүрсний дараа барууны шинжээчид ОХУ-г буруутгах боллоо. Шингэн шатахууны үнэ нэмэгдсэн шалтгаанаар эхэлсэн жагсаал улс төрийн зорилгоор үймээн болж хувирсан нь тодорхой байсан. Үүний нэг илрэл нь ерөнхийлөгч Токаев нь экс ерөнхийлөгч Назарбаевыг нөлөө бүхий Аюулгүйн зөвлөлийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь өөрийгөө томилсон явдал юм.

                                                                                                                                                        ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж