Цахилгаан халаагуураас болж гал гарснаар 19 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Цахилгаан халаагуураас болж гал гарснаар 19 хүн нас барав

Цахилгаан халаагуураас болж гал гарснаар 19 хүн нас барав

Нью-Йорк хотын Бронкс хорооллын нэгэн орон сууцны хоёр, гуравдугаар давхарт өчигдөр гал гарчээ. Орон нутгийн цагаар 11:00 орчимд гал гарсан бөгөөд 200 гаруй гал сөнөөгчид аврах ажиллагаа явуулсан байна. Галын шалтгааныг цахилгаан халаагуур буруу ажилласнаас үүдэлтэй гэж албаныхан дүгнэв.

Галын улмаас дор хаяж 19 хүн амь үрэгдсэн бөгөөд үүнээс ес нь хүүхэд байсан гэв. Нийт 63 хүн гэмтэж бэртсэнээс 32 нь эмнэлэгт хүргэгдсэн ба 13 хүний биеийн байдал хүнд байна гэж хотын дарга Эрик Адамс мэдэгдэв.

Гал сөнөөгчид 19 давхар барилгын давхар бүрээс иргэдийг аварч гаргажээ. Гал гарсан байрны хаалгыг нээлттэй орхисноос болж давхар бүрт утаа тархсан байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд Нью-Йорк хотод нэг дор ингэж олон хүн амиа алдсан тохиолдол гараагүй гэдгийг Гал унтраах ангийн комиссар Даниел Нигро онцлов.

Уг явдлаас хэдхэн хоногийн өмнө Филадельфи хотод мөн гал гарч 12 хүн нас барсан байна. Эндээс найм нь хүүхэд байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж