Рөүингийн анхны улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Рөүингийн анхны улсын аваргууд тодорлоо

Рөүингийн анхны улсын аваргууд тодорлоо

Спортын 15 холбооны нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж, аваргууд, медальтнууд эхнээсээ тодорч байна. Өнгөрөгч амралтын өдрүүдээр рөүинг, шатар, хүндийн өргөлтийн тэмцээнүүд болж өнгөрөв.

Монголд анх удаа Рөүингийн тэмцээн болж, улсын аваргаас эрэгтэй төрөлд улсын рекордууд тогтоож доорх тамирчид анхны медалийн болзлоо хангалаа.

  • Алтан медаль: н.Доржнамжим (Ган спорт клубын тамирчин) 7 минут 3 секунд
  • Мөнгөн медаль: н.Лхагвасүрэн (Cross fit 976 клубын тамирчин) 7 минут 13 секунд 2 доль
  • Хүрэл медаль: н.Билгүүн (Cross fit 976 клубын тамирчин) 7 минут 13 секунд 9 доль

Мөн эмэгтэй төрөлд улсын анхны рекордууд тогтоогдож доорх тамирчид анхны медалийн болзлоо хангалаа.

  • Алтан медаль: н.Марал-Эрдэнэ (Ган спорт клубын тамирчин) 8 минут 4 секунд 2 доль
  • Мөнгөн медаль: н.Оюунболор (Cross fit 976 клубын тамирчин) 8 минут 16 секунд 3 доль
  • Хүрэл медаль: н.Мандах (Cross fit 976 клубын тамирчин) 8 минут 42 секунд 7 доль

Хоёр өдрийн турш хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ боллоо.

Эрэгтэй -55кг жинд:

  • 1-р байр – Т. Өнөболд (Алдар Спорт хороо)
  • 2-р байр – М. Очирэрдэнэ (Аврагч спорт хороо)
  • 3-р байр – Б. Цэрэнжаргал (Өвөрхангай аймаг)

Эрэгтэй -61кг жинд:

  • 1-р байр – Ө. Чагнаадорж (ОУХМ, Алдар спорт хороо)
  • 2-р байр – Ч. Амарбаяр (Аврагч спорт хороо)
  • 3-р байр – С. Ганцоож (Өвөрхангай аймаг)

Эрэгтэй -67кг жинд:

  • 1-р байр – Ууганбаатар (ОУХМ, Алдар Спорт хороо)
  • 2-р байр – Ананд (Ээрмэл Клуб)
  • 3-р байр – Очирбат (Өвөрхангай аймаг)

Эмэгтэй -49кг жинд:

  • 1-р байр: И. Анужин (Ээрмэл клуб)
  • 2-р байр: О. Хишигцоцол (Өвөрхангай аймаг)
  • 3-р байр: Х. Айнур (Алдар Спорт хороо)

Эмэгтэй -55кг жинд:

  • 1-р байр: Б. Эрдэнэзул (Алдар Спорт хороо, Батсол ХХК)
  • 2-р байр: А. Өүлэн-эх (Хэнтий аймаг)
  • 3-р байр: Б. Отгонтуул (Дархануул аймаг)

Эмэгтэй -59кг жинд:

  • 1-р байр: Э. Энхтамир (Алдар спорт хороо)
  • 2-р байр: Г. Орхон (Ээрмэл спорт хороо)
  • 3-р байр: М. Энх-Од (Алдар)

Эмэгтэй -64кг жинд:

  • 1-р байр: Сарандагина (Хэнтий аймаг)
  • 2-р байр: Мягмарцэрэн (ОУХМ, Алдар спорт хороо)
  • 3-р байр: Мөнхцэцэг (Самбуу сан)

Эмэгтэй -71кг жинд:

  • 1-р байр: О. Төгс Эрдэнэ (Хэнтий аймаг)
  • 2-р байр: Г. Энэрэл (Хилчин спорт хороо)
  • 3-р байр: Дархижав (Хэнтий аймаг)

Эмэгтэй -76кг жинд:

  • 1-р байр: М. Оюу-эрдэнэ (Хэнтий аймаг)
  • 2-р байр: Л. Болортуяа (Өвөрхангай аймаг)
  • 3-р байр: О. Оюунжаргал (Ээрмэл клуб)

Элит Брэйн олон улсын шатрын академийн нэрэмжит “Элит Гран При” тэмцээнд нийт 50 шилдэг шатарчид оюун ухаанаа уралдуулан шилдгээ тодрууллаа.

Эрэгтэй:

  • 1-р байр – Д. Батсүрэн
  • 2-р байр – Г. Мөнхгал
  • 3-р байр Б. Гүндаваа

Эмэгтэй:

  • 1-р байр – Т. Мөнхзул
  • 2-р байр – Д. Мөнхзул
  • 3-р байр – А. Энхтуул

Өнөөдөр/2021.01.01/ байт харвааны улсын аварга "Степпе арена-Мөсөн өргөө"-д эхэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж