Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний сонгон шалгаруулалтын зар | News.MN

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний сонгон шалгаруулалтын зар

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний сонгон шалгаруулалтын зар

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний сонгон шалгаруулалтад та бүхнийг урьж байна.

Нэр дэвших хүсэлт ирүүлэх: 2021 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд тавигдах шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт шуудангаар ирүүлнэ үү.

Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:

  1. Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет; /parliament.mn сайтаас татаж авна/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  4. Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
  5. Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
  6. Төрийн албан хаагчийн анкет.

Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Хууль зүйн байнгын хороо /Лавлах утас: 267155/

Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам-ыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Нэр дэвшигчийн тухай хүсэлт гаргах анкетыг хавсралтаас татаж авна уу.

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocnin 2022-01-10 197.211.58.129

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-01-10 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-10 213.87.137.54

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-01-10 64.119.21.160

монголын хэдэн амбицтай хуульчид ҮХЦ, ХЭҮК, ШЕЗ, ШСХ-д нэрээ дэвшүүлээд дууссан. Шижигнэсэн хэл устай залуу хуульчид төрийн цалин, цагт баригдан хашигдаж суудаг ажил сонирхохгүй байх даа.

Avatar

зочин 2022-01-10 202.179.27.121

хүн нь тодорхой юманд худлаа зар тавьж жүжиглжжд яахнэвдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж