Амралтын өдрүүдэд ахуйн гал болон гэмт хэргийн дуудлага нэмэгджээ | News.MN

Амралтын өдрүүдэд ахуйн гал болон гэмт хэргийн дуудлага нэмэгджээ

Амралтын өдрүүдэд ахуйн гал болон гэмт хэргийн дуудлага нэмэгджээ

Амралтын өдрүүдэд ахуйн гал болон гэмт хэргийн дуудлага нэмэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг, ослын талаар холбогдох газруудаас тодрууллаа.


ЦЕГ: 1614 ГОМДОЛ ИРЖ, 156 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВСАН

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн амралтын өдрүүдэд бэлэн байдалд ажиллажээ. Тухайлбал, гудамж талбайн эргүүл нэмэгдэж, 10 гаруй мянган алба хаагч улсын хэмжээнд баярын өдрүүдээр ажилласан байна.

Нэгдүгээр сарын 8, 9-ний өдөр цагдаагийн 102 тусгай дугаарт нийт 1614 гомдол мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 66, хүний биед халдсан 57, гэр бүлийн хүчирхийллийн 156, согтуугаар автомашин жолоодсон 92, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 69 дуудлага бүртгэгджээ.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад цар тахалтай холбоотойгоор гэмт хэргийн зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа аж. Харин архидан согтуурсантай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өнгөрсөн өдрүүдээс нэмэгдсэн байна.

ОБЕГ: ЭЗЭНГҮЙ ЗУСЛАНГИЙН БАЙШИН ШАТАЖ, АХУЙН ТҮЙМРЭЭС БОЛЖ ХҮНИЙ НҮҮР ТҮЛЭГДСЭН

Онцгой байдлын газарт иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж гарсан галын дуудлага мэдээлэл бүртгэгдэх нь нэмэгджээ. Тухайлбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлага 13:01 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид эзэнгүй 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:33 цагт цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5х3 метрийн хэмжээтэй байшин, 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 35 минут ажиллан унтраажээ. Тус гал түймэр дээр тус тоотод оршин суугч 53 настай эрэгтэйн нүүр хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.

Дээрх дуудлага мэдээллээс гадна Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн Найрамдал хэсгийн нэгдүгээр гудамжинд /аймгийн төвөөс зүүн зүгт 24км-т/айлын халуун усны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2022 оны нэгдүгээр сарын 10-ний өдрийн 02:56 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид очиход  4х4 метрийн хэмжээтэй халуун усны газар /саун/ шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ. Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 2-ны 17:25 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид “Си-Арви” загварын суудлын автомашин шатаж байсныг таван минут ажиллаж унтраажээ.

Нийслэлд төдийгүй орон нутагт санамсар болгоомжгүй гал алдах явдал ихэссэн байна. Иймд иргэд ахуйн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

ТЦА: БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН 479 ОСОЛ БҮРТГЭГДЭЖ 2 ХҮН НАС БАРЖЭЭ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс амралтын өдрүүдэд нийт 589 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 479 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний долоо нь нийслэлд, тав нь орон нутагт бүртгэгджээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас барсан барсан байна.

Тодруулбал, нийслэлд зорчигч мөргөсөн найман осол бүртгэгдэж, долоон хүн гэмтсэний нэг хүн нь нас барсан аж. Харин орон нутагт онхолдсон гурван осол бүртгэгдэж, дөрвөн хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирчээ.

Гудамж, замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчил бүртгэгдсэнээс нийслэлд 119, орон нутагт 76 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ. Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдтэй харьцуулахад 18.8 хувиар буурсан байна.

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

ГССҮТ: 338 ХҮНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ, 9 ХҮНД ЯАРАЛТАЙ ХАГАЛГАА ХИЙВ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн төв өчигдөр /2022.1.8/ 338 хүнд тусламж үзүүлжээ. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж, гэмтсэн болон чаргаар гулгаж байгаад бэртсэн тохиолдол нэмэгдсэн байна.

Тодруулбал, тус эмнэлэгт хандсан 338 хүнээс 286 хүн нь нийслэл, 52 нь орон нутгийн харъяат иргэн байжээ. Эдгээрээс 12 хүнд яаралтай мэс засал хийсэн байна.

Тус төвөөс мэдээлснээр хоногт дунджаар 350 гаруй хүн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлдэг аж. Эмнэлгийн тусламж авч буй иргэдийн тухайд, гэр бүлийн хүчирхийллийн улмаас бэртэж гэмтсэн, зам тээврийн осолд өртсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон, бусдад зодуулсан, ахуйн осолд өртсөн зэрэг олон шалтгаантай аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-10 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж