Дорнодод Н.Золбоо харцага, өргөөнд Н.Өсөхбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Дорнодод Н.Золбоо харцага, өргөөнд Н.Өсөхбаяр түрүүлэв

Дорнодод Н.Золбоо харцага, өргөөнд Н.Өсөхбаяр түрүүлэв

Өнгөрөгч амралтын өдрүүдэд бөх сонирхогчдыг баясгасан барилдаанууд Монгол орны өнцөг булан бүрт боллоо. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат бөх Доржийн Анарын улсын заан цолны хүндэтгэлийн барилдаан төрсөн нутагт нь болсон. Барилдаанд улсын харцага Н.Золбоо түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн бол их шөвөгт улсын харцага О.Хангай, улсын начин Б.Чимэдвандан нар шалгарав. Түрүүлсэн бөхөд таван сая төгрөгийн бай шагнал олгожээ.

Харин Орхон аймагт шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан болж, улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн, их шөвөгт аймгийн арслан Э.Сумьяабат, аймгийн заан Б.Түвшинтөгс нар шалгарчээ.

Тэгвэл Бөхийн өргөөнд “Талх-Чихэр" компанийн нэрэмжит “Атар хэвийн боов”-ны баярт зориулсан уламжлалт барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Н.Өсөхбаяр анх удаагаа түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Х.Оргилболд үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Увс аймгийн Малчин сумын харьяат цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд аймгийн арслан М.Бямбадорж, Г.Ганбаатар, Я.Бумбаяр, О.Эрдэнэбат нар үлдэв. Уран барилдааны шагналыг аймгийн арслан М.Бямбадоржид гардууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж