ОХУ, АНУ-ын дипломатчид “амаргүй бөгөөд ажил хэрэгч” хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

ОХУ, АНУ-ын дипломатчид “амаргүй бөгөөд ажил хэрэгч” хэлэлцээ хийв

ОХУ, АНУ-ын дипломатчид “амаргүй бөгөөд ажил хэрэгч” хэлэлцээ хийв

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков өчигдөр Женевт болсон урьдчилсан хэлэлцээг “амаргүй бөгөөд ажил хэрэгч” болсон гэж сэтгүүлчдэд хэлэв.

Өнөөдөр болох албан ёсны уулзалтын өмнө Сергей Рябков нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шермантай урьдчилсан хэлэлцээ хийсэн билээ. “Урьдчилсан хэлэлцээ тийм амар байгаагүй. Зарчмын хувьд тун ажил хэрэгч болсон. Маргаашийн уулзалт үр дүнтэй болох байх” гэжээ.

Тэрбээр Ням гаригт болсон хэлэлцээг “гайхамшигтай” гэж онцолсон. Гэвч туршлагатай дипломатч ёжилж хэлсэнийг ч үгүйсгэх аргагүй юм. Учир нь сүүлийн үед Сергей Рябковын үг хэллэг улам ширүүн болж байгаа аж.

Орос болон АНУ-ын дипломатчид өнөөдөр Украины хилийн асуудлаар Швейцарьт хэлэлцэнэ. Уг хэлэлцээгээр барууны орнуудаас аюулгүй байдлын баталгаа гаргуулна гэж Москва найдаж буй.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж