ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2022.1.10/ болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын/ХАБГБ/ цахим хуралд оролцохоор боллоо. Мөн тус хурлыг Армени улс зохион байгуулж байгаа хэмээн Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлжээ.
Хэвлэлийн алба мэдээлснээр ХАБГБ-ын хурал Казахстаны асуудлыг хэлэлцэж, жагсаалыг дарах зорилготой гэв. Тус байгууллагын Зөвлөлтийн дараах аюулгүй байдлын эвслийн хэвлэлийн төлөөлөгч Владимир Зайнетдинов хэлэхдээ, Даваа гаригт болох уулзалтад улс бүрийн төрийн тэргүүнүүд оролцох бол Кыргызстанаас ерөнхий сайд төлөөлөн оролцоно гэлээ.
Казахстанд засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал өргөжиж, үймээн дэгдсэнээр ерөнхийлөгч Кассым Токаев ХАБГБ-аас тусламж хүссэнээр ОХУ тэргүүтэй бүлэг энхийг сахиулагчдаа өнгөрсөн долоо хоногт тус улс руу илгээсэн билээ.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ