УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм тэдэнд үйлчлэх үү? | News.MN

УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм тэдэнд үйлчлэх үү?

УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм тэдэнд үйлчлэх үү?

УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм тэдэнд үйлчлэх үү?

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм шинэчлэн батлагджээ. Уг дүрэм энэ оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн хувилбар мөрдөгдөж эхэлсэн байна. Хэрвээ УИХ-ын гишүүн аливаа ёс зүйн зөрчилд холбогдвол иргэдээс уучлал гуйх ёстой. Уучлал гуйснаа тав хоногийн дотор олон нийтэд хүргэхээр хуульчилжээ. Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлагуудыг энэ дүрэмд оруулсан байна.


ОНЦЛОХ ЗААЛТУУД:

  • Гишүүн төрийн албан хаагчдад хүлээсэн үүргээс нь өөр даалгавар өгөх, шаардахыг хориглосон.
  • Гишүүн бүрэн эрхийн хугацаанд хамаарал бүхий этгээдээ төрийн байгууллагад ажиллахыг санал болгохыг хориглосон.
  • Ажил үүргийн дагуу олж авсан мэдээллийг хувийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх.
  • Өөрийн нэрийг ашиглан давуу эрх олж авах, бусдад давуу эрх олгох, аливаа этгээдэд нөлөөлөхийг хориглосон.
  • Гишүүд Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд шагнал авахыг хориглоно.

ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН БОЛ САНУУЛГА ӨГӨХ, ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ 6 САР ХҮРТЭЛ ХУГАЦААГААР 20 ХҮРТЭЛ ХУВИАР БУУРУУЛНА

  • УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээнэ.
  • Ёс зүйн зөрчил гаргасан бол сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна. Ёс зүйн шинж байдлыг харгалзан үзэж ард түмнээс уучлал гуйх хариуцлага хүлээсэн гишүүн таван өдрийн дотор ард түмэн, сонгогчдоосоо уучлалт гуйж, түүнийгээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан олон нийтэд хүргэнэ.
  • УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэх, хуулийг дээдлэн сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
  • Өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал үүсгэх үүднээс шалгалт хийх, гэрээ байгуулах, хууль санаачлах, санал хураалтад оролцохыг хориглоно. УИХ-ын гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг үүрэгт хамааралгүй ажил хийлгэх, үүрэг гүйцэтгүүлэх чиглэл өгөхийг хориглосон.
  • УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аав ээж, ах дүү, гэр бүлийн гишүүнээ төрийн байгууллагын ажил албан тушаалд томилуулах, санал болгох, иргэн, хуулийн этгээдээс хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж гаргахыг санал болгохыг хориглоно.
  • Энэ дүрмийн хэрэгжилтэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хяналт тавьж ажиллах бөгөөд УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах, шалгах, гишүүний өөрийн хүсэлтийнх нь дагуу шалгах юм байна.

Гэхдээ хуульд заасан үндэслэлээр хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлыг байнгын хороо авч хэлэлцэхгүй. Зөвхөн ёс зүйн зөрчлийн хүрээний асуудлыг хэлэлцэх аж.

ЦӨӨН ХЭДЭН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙГҮЙ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛЫН УЛМААС БҮХ ГИШҮҮДИЙН НЭР ХҮНД УНАЖ БАЙНА

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "УИХ-ын ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо гишүүдийн авлига албан тушаалын хэргийг авч хэлэлцэж, шийдвэрлэдэг мэтээр ойлголт төрүүлээд байна. Бид ёс зүйн асуудлын хүрээнд асуудлыг хэлэлцэнэ. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлнэ. УИХ-ын гишүүний улс төрийн хариуцлага байвал нам нь шийдэх ёстой. Хуулийн дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо авч хэлэлцэнэ" гэдгйиг онцолсон.

Эргэн сануулахад, өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын чуулган 10 удаа хуралдсанаас УИХ-ын 19 гишүүн хуралдаан тасалж, 30 гишүүн хоцорч, 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд, Сү.Батболд нар хоёр удаа тасалжээ. Өөрөөр хэлбэл шинэ ёс зүйн дүрмээр чуулганы хуралдааныг гурав ба түүнээс дээш  тасалсан бол ёс зүйн хариуцлага хүлээж олон нийтийн өмнө уучлал гуйх юм.

ШИНЭЭР БАТЛАГДСАН ЁС ЗҮЙН ДҮРЭМ ГИШҮҮДИЙН ТОЛГОЙГ ИЛЭХ ҮҮ

Энэ удаагийн парламент гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчилсэн сайшаалтай. Гэхдээ авлига, албан тушаалын хэрэгт  холбогдсон гишүүдийг хуулийг байгууллагаа шийдвэрлүүлнэ гэдгийг тодотгов.

Жишээ нь парламентад авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж буй хүмүүс цөөнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Х.Болорчулуун, А.Адъяасүрэн нар хуулийн байгууллагад шалгагдаж буй.

Харин Эрүүгийн хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар шалгагдаж байгаа юм. Гэтэл шинээр батлагдсан УИХ-ын ёс зүйн дүрэм гишүүдийнхээ толгойг илэх нэр төдий ёс зүйн дүрэм болсон гэхэд хилсдэхгүй. УИХ-ын гишүүн гэдэг олон нийтээс сонгогдсон төлөөллийн “хүн”.

Зүй нь авлига албан тушаал гэмт хэрэгт холбогдсон гишүүд гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, олон нийтээс уучлал гуйх нь чухал юм. Өмнөх парламентын жишээ  ч бий.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Түүнд хоёр жилийн хорих ял оноож, хэргийг шийдвэрлэсэн ч УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал "гадна" орхигдсон билээ. Тиймээс ёс зүйн дүрэм гэдэг ойлголтыг илүү өргөнөөр авч үзэж, зөвхөн чуулганы ирц төдийгөөр харах биш олон нийтийн итгэл, тэр дундаа гишүүдэд төрийн босго өндөр гэдгийг тэдэнд ойлгуулаасай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-10 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-10 213.87.137.54

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-10 150.129.143.125

Шударга байх, монголчуудад үйлчлэх ажлаа зөв хийхгүй бол Казахстанд болсон явдал Монголд ойрхон байна шүү УИХ гишүүдээ. Улс орноо зарж, авлига авч, хоорондоо нам болж төсвийн мөнгийг багаараа хувааж идэх ажлаа зогсоох хэрэгтэй!

Avatar

Дэрэм 2022-01-10 185.37.149.174

Эд нарыг харахаар уур хүрэх юм. Дандаа эрүүгийн гэмт хэрэгтэн, луйварчин, дээрэмчид

Avatar

ИРГЭН 2022-01-10 202.55.188.110

БҮРЭН ЭРХИЙН 4-Н ЖИЛИЙН ХУГАЦААНД ТӨРИЙН БОСГО ӨНДӨР ЮМ АА ГЭВЭЛ ЭНЭ ЧИНЬ ӨӨРӨӨ ХУДЛАА ШҮҮ.

Avatar

Зочин-0 2022-01-10 66.181.182.243

Ул углуургыг ухаад байвал өнөөгийн УИХ-д ёс зүйгүй гишүүд нилээд олон байх бололтой. Ямартай ч олон түмэн өөрсдийнх нь үйлдлээр нэрлэж ярилцдаг.Ихэнхдээ хүчин, хулгай луйвар, тендэр г.м. тоолоод тоочоод байвал барагдахгүй шүү.

Avatar

Зочин 2022-01-10 103.80.210.183

ИХ-н 76 ба дагуул тэдэнд хууль үйлчлэхгүй ээ. ёс зүйгүй алдаа гаргасан бол алаад эрлэгээр шүүлгэхээр явуулж байг. манай хууль бус үйлдэл гаргагч шүүгчидийг адил хамруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-01-10 64.119.25.232

Үйлчлэхгүй. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ. Эд нар өөрчлөгдөхгүй бүр хэзээ ч.

Avatar

Зочин 2022-01-10 202.179.11.230

Shiitgel ni tun baga yum bna. Tegeheer namuud es zuitei, heregt holbogddogui hun deshluulehgui bol novshnuud gishuun bolchihood baina.

Avatar

Иргэн 2022-01-10 192.82.75.56

Ёс зүй гэдэг үг үйлдэл тэдэнд байхгүй учир иргэдтэйгээ адилхан хуулиар явах ёстой. Иргэд тэднийг эргүүлэн татах хуульгүй учир тэд ёс зүй гэдэг үгээр иргэдийг мэхэлж байна.

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-01-10 202.131.225.197

ШИНЭЭР БАТЛАГДСАН ЁС ЗҮЙН ДҮРЭМ ГИШҮҮДИЙН ТОЛГОЙГ ИЛЭХ ҮҮ………. их хурлын гишүүдийн халдашгүй байдал гэх асуудлыг болих хэрэгтэй. Тэгж байж л ёс зүйтэй болно. Халдашгүй байдлын хууль бол гэмт хэрэгтнүүдийн хамгаалалт, их хурал нь гэмт хэрэгтнүүдийн орогнодог газар болж хувирлаа ш дээ. МАН.гарууд үүнийгээ ойлгохын дээдээр ойлгож байгаа, Н О В Ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж