Циркчид гэр хороололд хувийн заал 15 саяар түрээсэлж байна | News.MN

Циркчид гэр хороололд хувийн заал 15 саяар түрээсэлж байна

Циркчид гэр хороололд хувийн заал 15 саяар түрээсэлж байна

“Бэлтгэл хийх байргүйгээс олон хүндрэлтэй асуудал гардаг. "Аса" циркт засвар хийж эхэлснээс хойш сургуулийнхаа спортын зааланд, бүр нүүдлийн цирк барьж бэлтгэл хийдэг байсан. Одоо Чингэлтэй дүүрэгт байрлах зааланд бэлтгэл хийж байгаа. Миний хувьд өглөөний эхний автобусаар хоёр дамжиж, бэлтгэлдээ ирдэг. Бусад хүүхдүүд ч гэсэн өвлийн хүйтэнд холоос бэлтгэлдээ ирдэг” тухай Н.Ууганбаяр хүү ярив.

Тэрбээр 16 настай, Монгол Улсын консерваторийн циркийн тэнхимийн оюутан. Гэр бүлийнхээ гурав дахь үеийн циркчин. Түүний бага насыг циркийн урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч энэ урлагийг сонгон суралцаж буй.

Н.Ууганбаярын адил циркийн урлагт хайртай, хүсэл мөрөөдлөө болгосон 70 гаруй хүүхэд мэргэжлийн циркчин болохоор суралцаж байна. Гэвч тэдэнд бэлтгэл сургуулилалт хийх байр алга.

Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилгад бэлтгэл сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг өмнө нь түрээсэлдэг байжээ. Өдгөө энэ мөнгөөрөө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах хувийн байрыг түрээсэлж байна.

Циркийн асар болон алиалагчийн зурагтай хашаанд “Цирк” гэсэн бичиг хадсан хоёр давхар заал гэр хорооллын айлууд дунд байх нь содон. Үүдээр нь ороход л хүүхдийн шуугиан, бэлтгэл сургуулилалтын чимээ сонсогдоно. Хүүхдүүд жонглёр, акробатын бэлтгэл хийж угтсан юм. Энд нийт 15 багш 70 гаруй оюутан, сурагч хичээллэдэг. Тэд өглөө 08:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл ээлжлэн бэлтгэл хийдэг аж.

“Улсын цирк хувьчлагдаж, 2016 оноос хойш бид “Аса” циркт сарын 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг байсан. Сүүлд “Аса” циркийг засварлаж эхэлснээр тэнд бэлтгэл хийх боломжгүй болсон. Бид хүүхдүүдийн хичээл сургуулийг алдагдуулахгүйн  тулд есдүгээр сарын 1-нээс гэр хороололд байгуулсан хувийн цирк түрээсэлж байна” гэж Х.Ганболд багш учирлав.

Оюутан, сурагчдын амралт эхэлсэн ч сүүлийн хоёр жил огт бэлтгэл хийгээгүй хүүхдүүд эцэг эх, сургуулийн захиргаатайгаа ярилцаж, хичээлийн хоцрогдлоо арилгахын тулд ээлжлэн бэлтгэл хийж байгаа нь энэ.

“Аса” цирк хэзээ ашиглалтад орохыг менежерээс нь асуухад "Монгол Улсын консерваторийн сургуультай хамтарч ажиллана" гэдгээс өөр тоймтой хариулт хэлсэнгүй. Тус циркийг барилгыг шинэчлэх нэрээр нурааж, "балгас" болгосон байдалтай байгаа.  Манежийг нь нурааж, хоосон хөндий барилга л болж хувирчээ. Одоогоор циркийн барилга хэзээ ашиглалтад орохыг хэн ч хэлж чадахгүй байна. "Аса" циркийнхний хувьд цар тахлын улмаас барилгын ажил удааширсан гэх үгээр ам таглаж сууна.

Циркчдийн хувьд хичээлийн шинэ байртай болно гэж багагүй хугацаанд битүүхэндээ хүлээж, тэр болтол залгамж халаагаа таслахгүй нь тулд бүхий л боломж бололцоогоо дайчлан ажиллаж байгаагаа ярьсан юм.Циркийн  сургуулийн хуучин барилга 2015 онд шатаж, 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, эд зүйл шатжээ. Тиймээс хүүхдүүд бэлтгэл хийх тоног хэрэгслийн хувьд ч дутмаг байдгийг сурагчид хэлж байв.

Сурагч Э.Баярчимэг:

-Би циркийн сургуульд наймдугаар ангиасаа элсэн орсон. Циркийн жүжигчин болох мөрөөдөлтэй. Одоо хөлөөр шидэгчийн төрлөөр хичээллэж байгаа. Бэлтгэл сургуулилалт хийх байрны асуудлаас болоод сурагчид их хоцорсон. Энэ жилээс хичээлийн хоцрогдлоо нөхөхөөр ээлжлэн хичээллэж байна. Өмнө нь танхимаар онолын хичээл үздэг байсан.

Сурагч Б.Тэмүүжин:

-Циркийн сургуулийн арваннэгдүгээр ангид сурдаг. Анх наймдугаар ангидаа энэ сургуульд элсэн орсон. Энэ гайхалтай урлагт амьдралаа зориулна гэж боддог. Одоо банзны номер хийж байгаа. Бас акробат хийнэ. “Аса” циркт бэлтгэл хийх боломжгүй болсон учраас хуучин циркийн байранд бэлтгэл хийхэд их хүйтэн байсан. Тэр байрыг нь мэргэжлийн хяналтын газраас акталсан учраас байргүй болсон. Одоо энэ байранд бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа ч зарим хүүхдүүдийн гэрээс хол зайтай хэцүү байдаг. Өглөө автобусаар бэлтгэлдээ ирээд өдөр эндээсээ сургууль руугаа явдаг.

Холбоотой мэдээ

Циркчид 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг

Циркчид 15 сая төгрөгийн түрээс төлж, бэлтгэл хийдэг

Улсын циркийн барилгыг 2008 онд менежментийн хувьчлалаар “Аса” групп эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан. Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос 2008 он буюу хувьчлагдах хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүх  мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээтээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай  уран бүтээлчид дурсаж сууна.

 

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ЦИРКЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БУД:

-Бид циркийн барилга сайхан болно гэдэгт итгэл дүүрэн хараад л суухаас өөр арга алга. Хувийн эзэмшлийн дэргэд очоод суултай биш. Бид цирктэй байхыг хичээсэн. Нэгэнт засвар хийх гэж байгаа бол их л гоё барилга барих биз. Хэрвээ тийм барилга барихгүй гэвэл төр засгаас өөр зохицуулалт хийж, циркчдийн байр сууцыг нэг тийш нь болгох хэрэгтэй.

Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗӨВЛӨХ АРХИТЕКТОР Э.ХҮРЭЛБААТАР:

-Тухайн цаг үедээ 1971 онд нийгмийн шаардлагаар улсын циркийн барилга байгууламжийг барьж байгуулсан. Тухайн үед Румын улсын тусламжаар барихад Монголын архитекторууд гар бие оролцож байв. Тухайлбал, гавьяат барилгачин Я.Шархүү багш хамтарч барьсан автор нь гэж явдаг. Циркийн барилга өнөөгийн цагийн шаардлага хангахгүй байгаа бол өргөтгөж шинэчилж болно. Энэ барилгыг түүхэн дурсгалт барилгын жагсаалтад оруулж, хамгаалалтад аваагүй байгаа. Гэхдээ энэ барилгыг нурааж, өөр зориулалтын ресторан, баар байгуулахыг зөвшөөрөхгүй.

Анх менежментийн хувьчлалаар үйл ажиллагааг нь өөрчлөхгүй гэж байсан Улсын цирк үнэндээ уушийн газар болоод удаж байгаа билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-10 103.57.95.60

Циркийн хувьчлалыг буцааж, ард түмний хөрөнгөөр боссон циркээ циркчдэд нь буцаан өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-01-10 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-10 213.87.137.54

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн 2022-01-10 103.26.195.161

Соёлын сайд Номин л энэ асуудлыг шийдэх хэрэгтэй дээ. Дагвадорж 2,5 тэрбум ₮ -өөр хувьчилж авсан гэж дуулсан. Тэр мөнгийг нь нурааж устгасан болон сэргээн босголтын зардлыг нь тооцоод хүүхдийн сангийн болон иргэдээс хандив цуглуулж төлөөд циркээ Дагвадоржоос авч болохгүй юу.Манай циркийг Ази тивдээ л ховорхон цирк гэж бахархаж боддог байлаа. Одоо ч гадна байдал хэвээрээ л байна. Дотороо ямар болсийм мэдэхгүй

Avatar

Зочин 2022-01-10 64.119.16.216

Bitgii s*** irgedees gej shaaj baina muu hujaa namiin p***a chini

Avatar

Зочин 2022-01-10 79.83.33.125

Хараалаас өөр үг байдаггүй юм уу? х***а л гэж хараах юм. Тэднээс сурах юм их бий шүү. Ном унш сур ажилла. Тэгвэл х****л ерөөл хэлэхээ больдог юм.

Avatar

буяа 2022-01-10 202.21.108.216

төр менежтэнтийн гэрээгээ биелүүлэхгүй байгаа улсад төмөр нүүрээ харуулаад, циркчдэд байрыг нь буцааж өгөөчээ

Avatar

Зочин 2022-01-10 103.212.118.134

Өөрсдөө циркээ авах гэж тэмцэхгүй байж бусдын гар харсан арчаагүй амьтад.

Avatar

Улс шинэ цирк бариачээ 2022-01-10 64.119.25.232

Нэгэит худалдсан цирк эргэж ирэхгүй. Хувийн өмчийг дээдэлдэг төртэй улс.

Avatar

зочин 2022-01-10 202.21.104.98

баасны гогцоо хаана байна

Avatar

Zochin 2022-01-10 88.123.12.143

Yaag unendee hetsuu ued ta nar gadagshaa hayad yabaa biz de

Avatar

Циркээс авья 2022-01-10 202.55.188.97

Циркээс буцааж авья

Avatar

Зочин 2022-01-10 203.91.115.246

Buh tsirkchid hamtdaa bas mongolchuud tsirkiig ni tsirkchid ni butsaaj ugu gereege bieluuleegui ulsda butsaaj avaa

Avatar

irgen 2022-01-10 202.131.225.197

uls n demjihgui bgaagas hoish bolichihdoo gadaadad ochij amidarsan n deershdee tsirkiin uzuulbereeree yadaj l tsalin saitai saihan amidrah bhdaa

Avatar

Циркээр яадгийн 2022-01-10 43.242.243.182

Цирк бол урлаг биш. 21-р зуунд цирк сөнөнө. Маш их эрсдэлтэй. Уран нугараачид гэхэд насаараа үе мөчний өвчтэй болно. Акробатчид нь нэг л өдөр унаж үхэх эрсдэлтэй. Махчин амьтанд хазуулсан, үхсэн тохиолдол ч олон. Ер нь л зэрлэг зугаа. Хэтэрхий экстрем. Зөвхөн илбэ л байхад болно. Илбэ бол циркийн байшин ч хэрэггүй, гэртээ хичээллэхэд болно. Энэ хичээллэж байгаа хүүхдүүд нь бие даагаад, аюулгүй байдлаар шоу хийгээд мөнгөө олоод явах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-01-10 64.119.23.37

Urlagiin medremj 0, amidralaas taashaal avah chadvar 0, goo saihnii medremj 0, hoshin medremj 0, ersdliig uneleh chadvar 0, orkjilt 100% .kkk

Avatar

Хаха 2022-01-10 124.158.64.108

Хүний эрхийн мэдрэмж -100000000000

Avatar

Зочин 2022-01-10 202.131.245.210

ТӨХ ны дарга байсан долир Сугар хулгайчийн хийсэн ажилшдээ Энэ хүнд улсын хөрөнгийг хувийн сонирхлоор бусдад зүгээр бэлэглэх шахуу өгсөн гэдгээр эрүү үүсгэж циркийг төр буцааж авах хэрэгтэй Сугарын хийсэн балаг үүгээр дуусахгүй

Avatar

Зочин 2022-01-10 64.119.23.37

Ter gariig shorond hiih heregtei

Avatar

Зочин 2022-01-10 202.126.88.189

За ер нь хэлэх муу үг ч олдохгүй бнаа, ийм юм байж болдгийг энэ яваа насандаа үзэж бнаа хөөрхий

Avatar

Зочин 2022-01-10 202.126.89.155

СУМЬЯАБУЗАРЫГ ХОТЫН ДАРГА БАЙСАН ЦАГТ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ !!! АЖЛААС НЬ ХУСААД ГУДАМЖИНД ГАРГАВАЛ ӨӨР !!!

Avatar

Зочин 2022-01-10 202.55.188.33

Tsirkee butsaaj av!!!

Avatar

Зочин 2022-01-10 124.158.67.71

Монголын ирээдүй болсон цирк гэдгийг мэдэхгүй өслөөдөө…Маш харамсалтай…

Avatar

Zochin 2022-01-10 124.158.69.47

Монголын хүүхдүүд цирк гэдэг урлагийн төрлийг мэдэхгүй өсөж байгаа нь туйлын харамсалтай. Хүүхэд байхдаа Оросын цирк, олон улсын цирк, усан цирк гээд гоё гоё тоглолтуудыг үзэж өссөндөө баярладаг. Сэтгэл хөөрөөд л их гоё 👍👍👍

Avatar

Uyanga 2022-01-10 202.126.89.45

Huueee tsirkee awaachee arai denduu yumaa neeree ter hulgaichaas tsirkee shuud awah heregtei ter huuhduud odoo beltgel ch hiih gazargui yaana daa ene tor zasag

Avatar

Далчиганасан мантуу аса нь байна. 2022-01-10 202.126.90.144

Сурвалжлагч: Аварга аа, Циркийн тэр олон сайхан амьтадыг яасан бэ? Үүнд хариу өгөх хэрэгтэй. ЦИРКЭЭ буцаан авья гэсэн хөдөлгөөн өрнөөд байна. Насаараа ингэж тэнэг мангараараа дуудуулан, муу хэлүүлэн амьдрах хэцүү биш үү?
Давгадорж: Циркийн үлдсэн амьтадыг алаад идчихсэн шүү. Мах бараг байхгүй нуль шөрмөс байсан. Үнэг, чоно, баавгайн арьс нь хорхой идээд цоорчихсон тул Нарантуулын ченж Нам Уунаа хүүхэнд хямдхаан өгчихсөн шүү. Ганц сармагчин нь төв музейн чихмэл болсон ингээд болсон шүү хө. Циркий

Avatar

Зочин 2022-01-10 202.179.25.206

Төр засагтай бүхэл бүтэн тусгаар улс байж ганц сумочийг дийлдэггүй, чааваас даа

Avatar

Зочин 2022-01-10 66.181.184.244

ЗА яадгийн циркээр яадгийн одооны циркчид гэж юу байдгийн навтайсан,майжиг далжгансан чадваргүй хүмүүсийн баөгнөрөл циркчид гэж 70-80 оныхон жинхэнэ циркийн жүжигчид байлаа хө.Түүнээс одооны циркчид гэж байхгүй хө Ганболд өөрөө ч сайн циркчин биш хувийн ганц сөйн нойморч байхгүй шүүдээ кккк

Avatar

Зочин 2022-01-10 202.126.89.45

Ochood beltgel hiij bga gazr n ocood uzchih cham shig yum shireenii tsaanaas l tomronodoo iimerhuu yumnuud l ene uls orond gai l bolj bnshd ,chaawaasdaa uruwdultei amitan

Avatar

ЗОЧИН 2022-01-10 119.40.98.177

ЦИРКИЙГ БУЦААЖ ӨГӨХ Л ХЭРЭГТЭЙ МОНГОЛЫН ҮРСИЙГ МАШ ИХЭЭР ХОХИРООЖ БГАА ИЧИХЭД ЯАНАА ДАВГАДОРЖОО…..

Avatar

Зочин 2022-01-10 103.80.210.183

цирк нурчихсан гадна шилэн хана л үлдсэн.

Avatar

Зочин 2022-01-10 103.80.210.183

циркчид 15 саяа ядаж дагвадорж сумъяа хоёроос авах ёстой шүү дээ. долгосүрэнгийн яс нь салж нийлж байгаа даа. босож ирээд 2 малаа аваад яваасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж