Кино
Гол дүр нь ямар залуу, хүүхэн байхыг, амьдардаг орон сууц, хувцас
хунар , байгалийн гоо үзэсгэлэн нь мөн ямар байх нь чиний ургуулан
бодолтоос огт шалтгаалахгүйгээр цаанаас нь өгөгддөг, мөн хөгжим нь
хүртэл. "Хөхөөний үүрэн дээрх нислэг" энэ тэр шиг бол зарим өгөгдлүүд нь
далд оршдог байх л даа. Чи гол дүрийнх нь хүнд дурлана, өөр кинонд
тоглосон байхад нь ч бас дурлана. Эсрэг дүрд тоглосон ч хайрлана. Кино
чамайг уйлуулж, уярааж, инээлгэж, айлгана. Бүр сэрэл хөдөлгөж ч чадна.
Чамд таалагдахын тулд зураач, дизайнер, хөгжмийн зохиолч, гоо сайхан
жүжигчин хүүхэн…. гээд маш олон хүн нэг баг болж ажиллана. "Бүх
урлагийн дундаас кино урлаг хамгийн лаг нь " ч билүү тиймэрхүү
гуншинтай.