"Бөхийн холбооны маргаан дахиад 1 жил үргэлжилнэ"

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

"Бөхийн холбооны маргаан дахиад 1 жил үргэлжилнэ"

"Бөхийн холбооны маргаан дахиад 1 жил үргэлжилнэ"

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал өнгөрөгч Бямба гаригт хуралдлаа. 61 хувийн ирцтэй хуралдсан уг хурлаар барилдааны дүрмийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг тодорхой хугацаагаар хойшлуулах, удааширсан барилдаанд хөлийн цэц болон засуулуудын дүрэмд заасан эрх үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллах, бөхчүүдийн өмсгөлийн зөрчлийг арилгах зэргийг хэлэлцжээЭнэ үеэр бөхчүүдийн асуусан асуултад МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав хэрхэн хариулсныг хүргэе.

УЛСЫН ГАРЬД Б.ГОНЧИГДАМБА:-Сэргээшийн явцын шинжилгээгээ хэзээ авах вэ? Энэ ажил их удаашралтай явж байна?

-Бид нар явцын шинжилгээг авахдаа дэвжээдийг татан оролцуулна гээд заачихсан. Дэвжээ тус бүр хоёр бөхийн зардал буюу 3.6 сая төгрөгийг шилжүүлнэ гэсэн. Одоогоор гурван бөхийн дэвжээ мөнгөө шилжүүлсэн. Тэргүүлэгч дөрвөн гишүүн 20 сая төгрөг гаргахаар төлөвлөсөн. Хойшилсонд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, арваннэгдүгээр сарын 6-нд допинг хэрэглэсэн дөрвөн бөхөд бид хариуцлага тооцсон. Бид огт буруу шийдвэр гаргаагүй. Өөрсдийн баталсан дүрмийн дагуу шийтгэл ноогдуулсан. Допингийн эсрэг үндэсний төвийн саналыг ч авсан. Энэ шийтгэлийг нийгэм их цочирдож хүлээн авсан. Биеийн тамир, спортын улсын хорооноос манайд хандан "WADA" 2016-2020 оны дүрмэндээ дөрөв, найман жилийн шийтгэлийг тусгасан гэсэн.

Харин 2021 онд аравдугаар шинээр дүрэм нь батлагдсан гэсэн. Бид зургадугаар сард дүрмэндээ оруулсан. Хэрэв бид оны өмнө явцын шинжилгээ авсан бол 2021 онд батлагдах WADA-ийн дүрэмтэйгээ зөрчилдөх байсан. Хоёрдугаарт, биеийн тамир, спортын улсын хороо допингийн эсрэг үндэсний журам гэж батлах гэж байгаа. Энийг түр харзнаж байгаач гэсэн. Ийм хоёр шалтгааны улмаас явцын шинжилгээ хойшлоод байна.

УЛСЫН ХАРЦАГА Т.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ:

-Дахиад шүүхийн маргаан гараад ирэв үү? Хоёр холбооны хэрүүл нам жим байсан. Гэтэл яагаад эргээд энэ маргаан гараад ирэв.

-Их эеийн хурлыг хэсэг бүлэг нөхдүүд “Зарим бөхчүүдийг хуралд оролцуулаагүй. Гарсан шийдвэрийг нь цуцалж өгнө үү” гэж шүүхэд өгсөн. Бөхийн холбоог гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Энэ маргаан нэг жил орчим үргэлжилнэ. Өмнөх практикуудыг харахад ийм байна.

-Монгол бөхийн түүхэнд допингийн золиос болоод цол, даваагаа нөхөн авж чадаагүй үлдсэн хүмүүс бий. Эдгээр хүмүүсээ яах вэ?

-Үүн дээр бөхийн холбоо баяр наадмын комисс руу санал явуулна.

-Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах боломжтой юу? Жил бүр 21 аймгийн нэг нь зохион байгуулаад, том цолтой бөхчүүдээ уриалгаар оролцуулдаг болъё. Залуучуудынх одоо байна.

-Нийтийн монгол бөх, сумын заануудын барилдаан алдагдалтай ч бид явуулдаг. Их засварын ажил дээр бөхийн үзвэр, үзүүлэн бий болгож байгаа. Ингэснээр бага насны хүүхдүүд, оюутнуудыг татна гэж үзэж байгаа. Сургуулийн лиг гэдгийг 48 болон 33 дугаар сургуулийн хооронд зохион байгуулна. Дараа нь 1 болон 31 дугаар сургуулийн хооронд болно.

Оюутны лигийн барилдаан зайлшгүй болно. Мөн байгууллагуудын барилдаан болно.

-“Допинггүй Монгол бөх-2022” арга хэмжээг зохион байгуулж болох уу? Орлогоо допингийн сандаа оруулъя?

-Нэг барилдаанд 17 сая орчим төгрөгийн зардал гардаг. Үүнийхээ 10 хувийг төвлөрүүлнэ гэвэл нэг бөхийн шинжилгээний зардал босно. Сард хоёр удаа улсын цолтой бөхчүүдийн барилдаан болдог. Тиймээс энэ бол бүрэн боломжтой.

-Допингийн сургалтыг дахин явуулах уу?

-Сургалтад улс, аймгийн цолтой 20 бөх ирсэн. 600 гаруй сумын заан байсан. 2017 онд дөрвөн бөх ирж байсан гэсэн.

-Яагаад зарим аймаг, сумдын цол олгох барилдааныг тооцохгүй байгаа юм бэ? Говь-Алтай аймгаас бусад аймгийн сумын цол олгох барилдааныг тооцохгүй гэчихсэн байна.

-Өнгөрсөн жил Говь-Алтай аймаг долдугаар сардаа багтаад сумын наадмуудаа хийчихсэн. Засгийн газраас долдугаар сарын 2-ны өдөр наадмыг улс даяар хойшлуулчихсан. Гэтэл УОК-той зөвшилцөөд аймгийн цол олгох 128 бөхийн барилдааныг хийчихсэн. 20 аймаг аймгийн цол олгох наадмаа хийсэн. Бид эрэмбэнд оруулаад явсан. Аймгууд наадмаа хийсний дараа арав, арваннэгдүгээр саруудад сумууд хийж эхэлсэн. Үүн дээр асуудал үүссэн. Бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллага. Гэтэл зарим суманд 20 бөх барилдсан байсан. Цар тахал, хальтиргаа гулгаа, оюутнууд энд байх зэрэг шаардлагууд төрийн байгууллагаас ирсэн.

Сэлэнгэ аймгийн удирдлага солигдсон. Тэнд л хоорондоо учраа олоогүй юм шиг. Ж.Эрдэнэбат гишүүн надтай холбогдоход будилаантай наадам болсныг хэлсэн. Тус аймгийн цол олгосон засаг даргын захирамж гарч ирээгүй. Захирамжгүй цолыг эрэмбэнд оруулаагүй.

УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБА:

-Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрс WADA/Дэлхийн допингийн эсрэг агентлаг/ руу явдаг уу? Явдаггүй гэж үнэн үү?

-Наадмын комиссын захиалгаар шинжилгээ аваад мэдээлэл нь WADA-д байдаггүй. Жүдо дээр бэлтгэлийн үеийн шинжилгээ авахад мэдээлэл нь WADA-д орчихсон байдаг. Захиалагч тал мэдээллээ өгнө гэдэг. Наадмын комисс гэдгийг WADA хүлээн зөвшөөрдөггүй.

-Баяр наадмын тухай хууль юу болсон бэ? Бүтэн жил боллоо.

-Цар тахлын улмаас Биеийн тамир, спортын тухай хууль, Баяр наадмын тухай хууль хоёр хаврын чуулганд орж чадаагүй. Намрын чуулганаар амжихгүй бол хаврын чуулган эхлэнгүүт хэлэлцэж эхлэх байх. Бид дахиад санал өгч байгаа. Бөхийн салбар комисс, морины салбар комисст мэргэжлийн спорт холбоодоос нь төлөөллийг 50 хувиас дээш оруулаач гэж байгаа. Тэгэхгүй болохоор томилогдсон улс төрийн албан тушаалтнууд янз бүрийн шийтгэл, шийдвэр гаргаад жилийн дараа огцорчихдог. Маргаан нь манай дээр үлдчихдэг.

-Манайх WADA-д элссэн улс. Төрийн байгууллага болон ТББ хоёр хоорондоо өөр шийдвэр гаргах нь зөв зз?

-Наадмын комисс бол түр комисс. Тэр комисс одоо мөрдөгдөж буй хуулийнхаа дагуу хоёр жил хүртэлх барилдах эрхийг нь хасна гэдэг. 2018, 2019 онд хоёр жилээр нь хасаад, зүгширч байсан. Допингийн эсрэг үндэсний журам батлагдвал бид ч, наадмын комисс ч ийм юмтай зууралдахгүй.

 Эрхээ 11 сараар хасуулсан хүмүүсийн хориг дуусчихсан. Наадмын өмнө дууссан. Одоо төвөгтэй асуудал үүссэн. Хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдөнө.

Өнгөрсөн оны зургадугаар сарын 12-ны өдрөөс хойш допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг дөрөв, найман жилээр эрхийг нь хасахаар болсон.  Э.Оюунболд байна уу, хэн байх нь хамаагүй. Харин хууль буцаж үйлчлэхгүй.

-Бөхчүүдийн барилдах эрхийг хасахдаа яагаад өөр, өөр хугацаа тавиад байгаа юм бэ?

-Дөрвөн жил тутам өөрчлөгдөж буй дүрмийг Монголын допингийн эсрэг үндэсний төв орчуулаад нийтлэх ёстой юм байна лээ. Бөхийн комисс дээр мэргэжлийн холбооноос нэг хүн ордог. Гэтэл 15 хүнтэй комисс дээр асуудал гарвал олонхоороо шийдчихдэг. Допингийн эсрэг үндэсний журам батлагдвал тухайн жилийнхээ WADA-ийн дүрмийг дагана.

-Эрхээ 11 сараар хасуулсан бөхчүүд одоо барилдаж болох уу?

-Одоо хуулийнхаа дагуу барилдаж болно. Гэхдээ бүртгэл хийлгэх үеэр бөхийн холбоо допингийн эсрэг хатуу тэмцэнэ гэчихсэн байгаа. Барилдахаар ирсэн ч бөхийн холбоо Р.Пүрэвдагвыг О.Элбэг харцагатай ярьж байгаад бүртгээгүй.

УЛСЫН ЗААН Д.БААСАНДОРЖ:

-Дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авах хүсэлтээ хүргүүлсэн үү?

-Баяр наадмын тухай хууль дээрээ оруулсан. Наадмын төсөв дээр бөхийн салбар комиссын төсөв 220 сая төгрөг тусгадаг. 512 бөх барилдвал 16 бөхийг, 1024 бөх барилдвал 32 бөхийг шинжилгээнд хамруулна гээд заачихсан.

УЛСЫН НАЧИН Р.ЦОГГЭРЭЛ:

-Бурхан болсон бөхчүүдээ өргөөнөөсөө гаргаж болохгүй юу? Мөн эмчилгээний зардал дээр дэм болоод барилдаан зохион байгуулж болох уу?

-Ийм хүсэлт санал гэр бүлийнх гь  зүгээс ирсэн. Ерөнхий сайдын зүгээс спортын төв ордоноос гаргана гэсэн. Бид татгалзсан зүйл байхгүй. Бүр дээрээс оролцсон асуудал шүү. Хандивын арга хэмжээ зохион байгуулъя гэж байгаа. Гол нь дүүргэлт 50 хувь учир зардлаасаа давахгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж