Багануураас Шивээ-Овоо хүртэлх нутагт доод цэрдийн настай хүрэн нүүрс бий. Чойр-Нялгын сав газар гэгддэг, бүрэн судлагдаагүй энэ бүс нутагт Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд оршдог. Социализмын үед буюу 1980-аад онд хийсэн хайгуулаар Төв аймгийн Баян сумын нутагт, Улаанбаатараас 130 км-т байдаг тус ордын нөөцийг C2+P-3118.1 сая тонн гэж таамаглан тооцож байжээ. Геологичдын урьдчилсан таамгаар, энэ орд 20-30 км талбайг хамардаг, 3 тэрбум тонн хүрэн нүүрсний буюу эрчим хүчний нүүрсний нөөцтэй аж.
Одоогоос 15 жилийн өмнөөс ашиг, хонжоо хайсан хүмүүсийн анхаарлын төвд орсон тус орд улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй байна. Гэвч таамаг нөөцөөрөө стратегийн ордын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгддэгийг эх сурвалж хэлэв.
Төгрөг нуурын бүлэг ордыг өдгөө маш олон компани хуваан эзэмшиж буй. Тодруулбал, “Төгрөг нуурын энержи”, “Төгрөг тал”, “ТНЭ”, “Монроспром уголь”, Тэгш сайхан”, “Цайдам нуур”, “Цэцэнс майнинг”, “Адамс майнинг”, “TCL” гээд 14 компани лицензээр эзэмшдэг гэх бөгөөд лицензийн талбай, нүүрсний нөөц нь харилцан адилгүй байдаг аж.
Бидний сайн мэдэх “Төгрөг нуурын энержи” компани гэхэд МV 000228, МV 013533, MV-013553, МV 015429 тоот ашиглалтын дөрвөн лиценз эзэмшдэг. 2005-2008 онд өөрийн хөрөнгөөр 1000 га буюу 2-3 км талбайд хайгуул хийж, 68 сая тонн нүүрсний нөөц тогтоож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ.
“Төгрөг нуурын энержи” компанийн лицензээр эзэмшиж буй Тахилтын хэсгийн урьдчилсан хайгуулд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлсөн байна. Төгрөг нуурын орчимд 1983 онд урьдчилсан хайгуул хийхдээ улсын төсвөөс 113,358 төгрөг зарцуулжээ. Энэхүү зардлыг Засгийн газрын тогтоолын журамд заасан аргачлалын дагуу тооцож, 21,480 ам.доллар төлсөн байна. Тахилтын хэсэгт уурхай нээн ажиллуулах ТЭЗҮ-ийг 2008 онд батлуулж, тогтоосон нөөцийнхөө 61 сая тонныг ашиглах “эрх”-тэй болжээ.
Уг нь 2007 онд “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Дүгэржав тэргүүтэй эрдэмтэн, судлаачид Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордод түшиглэн, Хонхорт утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачлага гарган, төслөө бичиж батлуулсны дагуу улсын төсөвт 17 тэрбум төгрөг суужээ. Тухайн үедээ ОХУ-ын "Сибтермо" компаниас утаагүй түлшний технологийг үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй нь худалдан авсан байна. 2008 оноос эхлэн жилд 100-гаад мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэн, хэрэглэгчдэд нийлүүлэхээр хүртэл төлөвлөж байжээ.
Термококс технологиор утаагүй түлш үйлдвэрлэснээр нүүрсийг эргэлтэд оруулан, мөнгө болгох боломж ч бүрдэх байж. Харамсалтай нь, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй нөхөд “саад” болж, шахмал түлш үйлдвэрлэхэд төсөвлөсөн мөнгийг өөр зүйлд шилжүүлсэнээр Улаанбаатар утаанаас салах боломжоо алдсаныг эрдэмтдийн төлөөлөл халаглан өгүүлсэн юм.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Төгрөг нуурын ордын лицензийг хятадуудад зарсан тухай мэдээлэл хөвөрсөөр буй билээ. Энэ асуудалд ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр холбогддог. Түүний хамаарал бүхий хүмүүс иргэн Л.Дүгэржаваас Төгрөг нуурын ордын лицензийг нь “булааж” авсан байж болзошгүй гэж зарим хүмүүс хэлдэг юм билээ.
Өдгөө тус ордын лицензийг ямар компани, хувь хүн эзэмшиж буй болон хятадуудад худалдсан мэдээлэл бий эсэхийг тодруулахаар Ашигт малмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийг зорилоо. Тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмагнай геологи, уул уурхайн болон газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайн кадастрын бүх мэдээлэл бүрэн цахимжсаныг танилцуулав. Үнэндээ хаана, хэн, ямар байгууллага хэчнээн тусгай зөвшөөрөл эзэмшиж буйг төвөггүйхэн мэдэж болохоор болсон нь сайшаалтай.
“Төгрөг нуурын энержи” компани ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг, н.Норовсамбуу гэх нэг эзэмшигчтэй, “CAMEX” компанид харъяаллагддаг гэсэн бүртгэлтэй байв.
Эх сурвалж “CAMEX” компанийг 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга үүсгэн байгуулж, УБЕГ-т бүртгүүлэн, гүйцэтгэх захирлаар нь Я.Батсүх гэдэг хүнийг томилсон.
Улмаар уг компаниараа дамжуулан “Төгрөг нуур”-ын орд газрыг эзэмшигч “Төгрөг нуурын энержи” компанийг 1.300.000 ам.доллар (10.1 сая хонгконг доллар)-аар худалдан авсан. Дараа нь Сингапурын хятад Билли Лим, Сингапурын улстөрч Еээ чү лонг нар "САМЕХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон.
Мөн Сингапурт бүртгэлтэй “Женко холдинг” компанийн хамтран эзэмшигч, бизнесийн төдийгүй гэр бүлийн найз болох Сингапур улсын иргэн Тан Ка Хок, Еээ чү лонг, БНХАУ-ын иргэн Билли Лимийн төрсөн хүү болох Деннис Лим нарыг “Төгрөг нуур”-ын ордыг эзэмшиж буй “САМЕХ” компанийнхаа 54.5 хувийг эзэмшигч мөн хэмээн 2007 оны зургадугаар сарын 26-ны өдөр УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэл мэдээлэлд бүртгүүлсэн албан ёсны баримт байдаг.
Х.Баттулга Төгрөг нуурын ордыг бүхэлд нь эзэмшдэг “САМЕХ” компаниа тэр чигээр нь Сингапур улсад бүртгэлтэй “Central Asia Mineral Exploration PTE” гэдэг компани руу 2007 оны наймдугаар сарын 13-ны өдөр шилжүүлж, энэ шилжилт хөдөлгөөнөө Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд мөн бүртгүүлсэн. Тэрбээр “Төгрөг нуур”-ын ордын лицензийг монголчуудаасаа 1.3 сая ам.доллараар худалдан аваад, түүнийгээ Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 250 сая ам.доллар буюу 192.3 дахин нугалсан үнээр худалдан борлуулсан” гэж мэдээлж байв.
Зочин 2022-01-10 151.34.131.243
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
Зочин 2022-01-10 213.87.137.54
***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2022-01-10 66.181.180.233
Женкод монголын баялагт хуруу дүрээгүй үлдсэн газар, объект байхгүй гэж ярилцдаг. Энэ женког түүний угаадсыг долоогч хэд зориудаар бурхан мэт магтаж байна. Сошиалаар өөрийг магтаж суудаг гэж байна
zochin 2022-01-10 192.82.72.179
buh bayalgaa yagaad ingeed zuv zugeer gadnii humuust unegui ogood unegui zoolgood baidag yum bol. zooj duusval dahij bii bolohgui bayalag shuu dee. yagaad ch oilgohgui yumaa.
Зочин 2022-01-10 107.115.243.7
МОНГОЛ ЯЛНА АА…..гэлүү
Зочин 2022-01-10 66.181.183.136
БАТТУЛГА н**ш
зочин 2022-01-10 202.179.27.45
дүгэржав геологи уул уурхайн яамны газрын дарга байхдаа лицензийг өөрийн болгосон, женко дүгэржаваас 1 сая доллараар худалдаж авсан хоёулаа хулгайч
Зочин 2022-01-10 138.199.21.196
Сингапурт байсан Лхагвадорж Элчин сайд сайн мэдэж байгаа байлгүй дээ
зочин 2022-01-10 202.9.46.154
Монголчуудаа ….Наад ЖЕНКО гоо цадна гэж бодож байна уу ? .
"Өсөхийн өлөн ,, хэзээч цададгүй юмаа !!!!!!!
Зочин 2022-01-10 202.70.38.18
Иргэн Дүгэржаваас Женко дарамт үзүүлэн булаан авсан гэдэг үнэн.
Зочин 2022-01-10 124.158.65.198
Новшнууд юмаа, хэрэг алгаа. Ингэсэн байхад ерөнхийлөгчөөр сонгоод байдаг " мал ард түмэн" бол бид монголчууд юм байна.
Зочин 2022-01-10 64.119.25.199
Жонхуу болно зүгээр л нэг хулгайч шдэ. Манай монголчууд л тэнэг болохоос
Зочин 2022-01-10 72.196.192.250
Erunhiilugch asan Battulgiin gemt hergvvdiig ilrvvleh chadvar, er zorig manai huuliinhand baina uu ?!
Esvel tsumuuruu karmaand ni orchihson uu ?!
Harj l baiyaa !!!
Зочин 2022-01-10 59.153.112.166
Jonhuu Battulga iim l muuhai n**** shorondoo ochooroi