Азийн эдийн засгийн акулууд: Зорилт ба сорилт | News.MN

Азийн эдийн засгийн акулууд: Зорилт ба сорилт

Азийн эдийн засгийн акулууд: Зорилт ба сорилт

Азийн эдийн засгийн акулууд: Зорилт ба сорилт

Азийн хамгийн том эдийн засагтай Хятад, Япон, Энэтхэг орнуудын хувьд цар тахлын нөлөөллөөр 2021 он төдийлөн азтай, ашигтай байж чадсангүй. Тэгвэл 2022 онд эдгээр улсуудын эдийн засаг хэрхэх бол?


ХЯТАД: ИХ САНАСАН ГАЗАР ЕСӨН ШӨНӨ ХООСОН

Өвлийн олимпийг зохион байгуулснаар Хятад улс дэлхий дахинд нөлөөгөө улам бэхжүүлнэ гэж зорьж буй хэдий ч Covid-19 болон геополитикийн асуудлаас шалтгаалаад энэ нь хүлээлтэд хүрч чадахгүй ч байж мэдэхээр болов. Шиань хотод Covid-19 дэгдэж, 13 сая хүн амтай хот хатуу хөл хорионд орсноор Бээжингийн "Zero covid" бодлого биелэхэд бэрх боллоо. Вирусын тархалтаас шалтгаалаад цаашид хорио цээрийн дэглэм улам л төвөгтэй болж, нийлүүлэлтийн сүлжээнд асуудал үүсч, инфляци өсөх эрсдэлтэй. Ингэснээр эдийн засгийн хувьд томоохон тасалдал үүсэх үр дагавартай гэдгийг Евроази группээс анхааруулж байна.

Цар тахлаас гадна Хятадын коммунист намын алдаатай бодлогын шийдвэрүүд нь олон жил бугшсан идээ бээрийг ил гаргаж ирэв. АНУ тэргүүтэй дэлхийн олон орнууд хоёрдугаар сард болох өвлийн олимпийг дипломат аргааг бойкотлож эхэллээ.
Засгийн газар боловсролоос эхлээд технологи хүртэл бүхий л салбаруудад хөндлөнгөөс оролцож байгаа нь томоохон асуудал дагуулав. Жишээлбэл, Жэк Ма тэргүүтэй бизнес эрхлэгчдэд Ши Жиньпиний нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлого хэрхэн нөлөөлж буйг хөрөнгө оруулагчид үнэлсэн. Гэтэл харамсалтай нь нийтлэг хөгжил цэцэглэлтийн бодлогын нөлөөгөөр 2021 онд Хятадын интернет болон технологийн хувьцааны үнэ 1.5 их наяд доллараар унасан байна.
Цар тахлын улмаас төрөлт мэдэгдэхүйц буурч, өрийн хэмжээ ч нэмэгдсэнээр Хятад улс дэлхийн ДНБ-ий өсөлтийн дөрөвний нэгийг л бүрдүүлжээ.

Тахлаас өмнө дэлхийн ДНБ-ий гуравны нэгийг бүрдүүлдэг байв. Үл хөдлөх хөрөнгийн салбар нь Хятадын эдийн засгийн 30 орчим хувийг эзэлдэг тул энэ салбарын зах зээлийн уналт нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт хүндхэн цохилт болж мэдэх юм.

Улс төрийн хувьд ирэх намар болох сонгуулиар Ши Жиньпин жишиг эвдэж, гурав дахь таван жилийн бүрэн эрхийн хугацаандаа удирдагч болох төлөвтэй байна.

ЯПОН: ХУУЧИН ЦАГИЙН СОРИЛТТОЙ ТУЛГАРЧ БУЙ ШИНЭ КАПИТАЛИЗМ

Японы ерөнхий сайд Кишида Фүмиогийн “шинэ капитализм”-ын бодлого нь 2022 онд эдийн засгаа сэргээх, урт хугацаанд унтаа байдалд орсноос үүдэлтэй дефляциас урьдчилан сэргийлэх зэрэг сорилтуудтай тулгараад байна.
Цалин нэмэгдүүлэх, баялгийн дахин хуваарилалт хийх хэрэгтэйг тэрбээр онцлон хэлсэн бөгөөд үүнээс улбаалаад Японы бизнесийн хүрээнийхэн болон гадаадын хөрөнгө оруулагчидтай нягт харилцаатай байх шаардлага урган гарч ирж байна. Экс ерөнхий сайдын бодлого буюу “Абэномикс”-ийг өөрчлөхийн тулд хөрөнгө оруулагчдын халааснаас хэр их хэмжээний мөнгө гарах нь санхүүгийн зах зээлийн анхаарал татсан сэдэв болов.


Япон улс ДНБ болон цалингийн өсөлтөөрөө бусад томоохон эдийн засагтай орнуудаас доогуур жагсаж, иргэд нь “Хятадыг бодвол үл ялиг л сайхан амьдарч байна” гэж “Nikkei” хэвлэл онцолжээ.
Хэрэглэгчийн зарцуулалт буурч, сүүлийн гурван сарын хугацаанд Covid-19-ийн тохиолдол хамгийн дээд цэгтээ хүрсэн энэ цаг үед Кишида юунд найдаж байгаа бол? Төрөөс урамшуулал олгох, хүүгийн түвшинг байж болох хамгийн бага хэмжээнд хүргэх, вакцинжуулалтанд иргэдээ өргөнөөр хамруулах зэрэг нь эдийн засгийг сэргээнэ гэж тэр найдаж буй аж.
Ирэх есдүгээр сард Япон улс Хятадтай энх тайван тогтоосны 50 жилийн ой тохионо. Үүний зэрэгцээ Японы аюулгүй байдлын баталгаа болох АНУ-тай тэнцвэртэй харилцааг хадгалах нь чухал юм. Мөн ерөнхий сайд Кишида Австралитай батлан ​​хамгаалахын шинэ гэрээнд гарын үсэг зурсан. Эдгээрээс харахад аюулгүй байдлын асуудлыг нэг тийш нь болгож чадсан гэж үзэж болох юм.
Кишида өнөөгийн Япон улсыг “Хятадын эдийн засгийн колони” болгохгүй байх тал дээр тууштай анхаарал хандуулж буйг нь Японы өөдрөг үзэлтэн Жеспир Колл онцлон сайшаажээ. Гэвч Кишида анхны илтгэлдээ “шинэчлэл” гэсэн үгийг ганц ч удаа дурдаагүй нь түүнийг “сүүлийн хорин жилийн хугацаанд хамгийн чухал зүйлийг орхигдуулсан” анхны ерөнхий сайд болгосон гэж Колл шүүмжлэв.

Аз болоход энэ оны хувьд Японы эдийн засаг 3.2 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Энэ нь сүүлийн арван жилд тохиогоогүй хамгийн өндөр өсөлт юм.

ЭНЭТХЭГ: ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ БҮТЭЭГДЭХҮҮН, БОЛОМЖИТ ГАРЦ ХООРОНДЫН ЗӨРҮҮГ АРИЛГАНА

Энэтхэг улс 2022 онд тусгаар тогтнолын 75 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ерөнхий сайд Нарендра Моди болон эрх баригч Бхаратия Жаната намын хувьд эдийн засаг, улс төрийн дарамт улам нэмэгдсээр байна.
Тус улс 2021 онд ДНБ-ий өсөлт 9.5 хувь байсан бөгөөд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн тоонд багтах нь баараггүй болов. Харин 2022 оны хувьд энэ үзүүлэлт үл ялиг буурч 8.5 хувь болох төлөвтэй байна.
Хэдийгээр эдийн засгийн өсөлтийн хувь сайн байгаа ч гүйцэтгэлийн хувьд жигд бус байна. “Pew” судалгааны төвөөс тооцоолсноор, 30 сая гаруй дундаж давхаргын иргэд цар тахлын нөлөөгөөр ядууралд нэрвэгдсэн гэв. Мөн үгээгүй ядуусын тоо 75 сая орчим болжээ.
"Capital Economics"-ийн тооцоолсноор, эдийн засгийн бодит бүтээгдэхүүн болон боломжит гарц хоёрын хоорондын зөрүү нь 7 хувь байгаа бөгөөд энэ нь нөхөн сэргээхэд боломжтой үзүүлэлт гэж харж байна.

Гэвч иргэдийн амьдралын түвшин жигд бус, өрхийн санхүү хямарч байгаа нь эдийн засгийн сэргэлтэнд саад учруулж болзошгүй. Вакцинжуулалтын хамрах хүрээ ч харьцангуй бага байгаа тул Covid-19-ийн шинэ давалгаа гарсан тохиолдолд инфляци асар хурдтай нэмэгдэх эрсдэлтэй.
Улс төрийн хувьд эрх баригч Бхаратия Жаната нам нь 2024 онд болох дараагийн сонгуулиас өмнө хэд хэдэн мужийн сонгуульд нэр дэвшинэ. Гэвч цар тахлын хариу арга хэмжээ, хууль дэг журмын доройтол зэрэгтэй холбоотойгоор иргэд уг намыг дахин сонгох эсэх нь эргэлзээтэй. Мэдээж Нарендра Моди албан тушаалаа арван жилээр ахин сунгахыг хичээж буй.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-10 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж