Долоо хоногийн өрнийн зурхай 2022.I.10-2022.I.16

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.I.10-2022.I.16

ХОНЬ

Долоо хоногийн эхээр та ганцаардсан, өөртөө итгэлгүй, сул дорой мэт мэдрэмжүүд авч болзошгүй. Үүнээс улбаалан гэр орон,ажил мэргэжлийн талбар дээр та бусдад дарамт үзүүлж магадгүй. Шаргуу хөдөлмөрийнхөө төлөөсийг буруу зүйлд зориулснаар санхүүгийн асуудалтай тулгарч болно. Жолоо барихдаа болгоомжтой бай. Долоо хоногийн дундуур асуудлууд жигдэрч, шинэ бизнес санаанууд ундарсаар байна. Гэр бүлдээ ч хөрөнгө оруулах болно.

 

 


ҮХЭР

 

Шинэ долоо хоногийн эхээр бүх зүйл тайван байх хандлагатай. Өнгөрсөнд хөрөнгө оруулсан мөнгө өсөн үржих болно. Та олон нийтийн арга хэмжээнд оролцон шинэ хамтрагчтай болох хандлагатай байна. Гэхдээ долоо хоногийн дундуур сэтгэл санаа тавгүйрхэн, гэр бүлийн хэн нэгний тань бие муудаж, дарамт ихсэх болно. Гэхдээ долоо хоногийн эцсээр бүх зүйл тайван болж, ажил амьдрал урагштай байна.


ИХЭР

Шинэ долоо хоног завгүй өдрүүдээр үргэлжилнэ. Ажлын талбар байтугай ар гэрт ч завгүй байх бөгөөд үр дүнд нь та гомдохгүй. Гэхдээ амжилттай байх хэрээр хорон санаа агуулсан хүмүүс саад хийх гэж оролдож магадгүй. Таньд садаа болох гэсэн хүмүүсээс болж стресстэх хандлагатай байна. Замд гарахдаа болгоомжтой байгаарай.

 

 

 


МЭЛХИЙ

Өнгөрсөн долоо хоногт тулгараад байсан хэцүү асуудлууд алга болно. Дотоод мөн чанараа олох, ажил амьдралын замаа шинээр эхлүүлэх таатай мөч тохиож байна. Үүнээс улбаалан энэ долоо хоног завгүй байх төлөвтэй тул эрүүл мэндээ анхаараарай.

 

 


АРСЛАН

Долоо хоногийн эхний өдрөөс эхлээд нэг л сэтгэл санаа муу, эрч хүчгүй байх ч удахгүй зүгээр болно гэж од эрхэс хэлж байна. Зарим нэг жижиг асуудлуудыг хаялгүй цэгцэлж өөрийгөө чөлөөл. Долоо хоногийн сүүлээр завгүй байснаар хайртай хүмүүсээ гомдоож болзошгүй.

 

 

 


 

ОХИН

Долоо хоногийн эхээр аз жаргалтай, хамтрагчтайгаа хором мөч бүхнийг дурсамжтай өнгөрүүл. Учир нь ямар нэгэн саад тотгор дайрах үед хамтрагч тань ар тал болж бат бөх дэмжлэг үзүүлнэ. Долоо хоногийн сүүлээр таны сэтгэлийг өвтгөсөн мэдээ сонсож магадгүй.

 


ЖИНЛҮҮР

Эхний өдрөөс эхлээд завгүй байх нь. Учир нь ажил дээр таны үүрэг даалгавар их болно. Орлого, зарлагадаа хянамгай байгаарай. Ажил тань бүтэмжтэй байх ч гэр бүлийн асуудлууд сунжирснаар долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тань таагүй байна.

 

 

 


ХИЛЭНЦ

Эхний өдрөөс эхлээд ямар нэгэн сөрөг хүчинд автагдах хандлагатай байна. Уурлах, гомдох, шаналах мэдрэмжүүд давамгайлна. Иймэрхүү байдалтай урт хугацааг өнгөрүүлэх хандлагатай ч төгсгөлд нь асуултын хариугаа олох юм.

 

 


НУМ

Хүүхдүүдтэй холбоотой асуудлаар завгүй байж магад. Үүнээсээ болж стрессдэх төлөвтэй байна. Завгүй байж бүх зүйлийн аргыг олох гэсэн зангаасаа болж бие тань муудаж магадгүй. Өөрийгөө хайрлах цаг гаргаарай.

 

 

 


МАТАР

Ажил амьдралын эерэг үзүүлэлтүүд ундрах болно. Гэр бүлийн асуудлуудаа нэг тийш нь болгож, ам мурийсан хүмүүстэй эвээ олох юм. Богино хугацаатай аялалд яваарай. Гэхдээ сэтгэл санаа тань тавгүйтэж, ажил үүргээ хойшлуулахаас болгоомжлоорой.


 

ХУМХ

Гэр бүл, ээж аавдаа туслаарай. Та хэтэрхий өөрийн эрх ашгаа бодсоноос болж хайртай хүмүүсээ гомдоож болох юм. Мөнгөө хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэх зүйлс сурснаар хэн гэдгээ бусдад баталж чадах юм. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой.

 

 

 


ЗАГАС

Долоо хоногийн эхээр бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт боловч тийм ч удаан үргэлжлэхгүй. Мөнгөө хадгалснаар ирээдүйд хэрэг болно. Эрүүд мэндээ анхаар. Долоо хоногийн сүүлээр ядарсан байх ч гэлээ, та шинэ туршлага хуримтлуулсан байх болно.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж