Шуурхай штабын нийтэлсэн талархлын захидлыг эсэргүүцэв | News.MN

Шуурхай штабын нийтэлсэн талархлын захидлыг эсэргүүцэв

Шуурхай штабын нийтэлсэн талархлын захидлыг эсэргүүцэв

Шуурхай штабын нийтэлсэн талархлын захидлыг эсэргүүцэв

Улсын Онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын уялдааг хангах зорилгоор өнгөрсөн аравдугаар сард нэгтгэж удирдлагаар нь бригадын генерал Б.Ууганбаярыг томилсон. Иргэдийн хувьд хоёр жилийн өмнө гаргасан том алдаагаа давтахгүй нь гэх итгэл төрсөн нь нууц биш. Гэвч “сахил хүртээд шал дордов” гэгч нь  болов. 

Учир нь УОК-оос омикрон хувилбараас урьдчилан сэргийлэхийн тулд арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлахаар болсон. Ингэхдээ 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоосон.

Өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн энэ тусгаарлалт хоёр жилийн өмнөхөөс ялгарах зүйл огт байсангүй. Ямар ч зохион байгуулалтгүй. Хүний эрхийг хангах талаар бүр яриад ч хэрэггүй.  Халдвар хамгаалал сахиулах бус иргэдээс зөвхөн мөнгө л хурааж авдаг штаб боллоо. 

Ингээд зогсохгүй  УОК-ын шуурхай штаб цахим хуудаснаа  тусгаарлалтаас гарсан иргэдийн талархлын захиануудыг  нийтлэх болжээ.  “Ажлаа хийхгүй байна” гэсэн иргэдийн шүүмжлэлээс айсан уу, аль эсвэл иргэдээс оноо авахыг хүссэн үү. Ямартай ч дээрх талархлын захидал нь иргэдэд таалагдсангүй. Угтаа бол талархлын захидал  гэхээс илүүтэй иргэдээс ирсэн гомдлуудыг нийтлэхийг иргэд шаардаж эхэлжээ. Тэдний зүгээс “Бүхэл бүтэн УОК-ын шуурхай штаб талархлын захидал оруулдаг болчих гэж” гэж шүүмжилцгээж байна.

Дашрамд дурдахад, Шадар сайд С.Амарсайхан Эрүүл мэндийн сайд, ОБЕГ-ын дарга, УОК-ын нэгдсэн шуурхай штабын дарга нарт хандаж “Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлалтын буудалд хүргэхээс өмнө та нар түрүүлж очоод ажилдаа сэтгэлтэй хандсан бол ийм асуудал гарахгүй байсан. Иргэдийг буруутгах шаардлагагүй. Насаараа төрд ажилласан хүмүүс яагаад ийм наад захын зохион байгуулалт хийж чадахгүй байгаа юм. Бүх зүйлд Ерөнхий сайд, Шадар сайд оролцох ёстой юм уу.  Чадахгүй бол ажлаа өгөөд чаддаг ажлаа хийгээд явцгаа. Та нар арай дэндэж байна” гэж байв.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-10 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-10 213.87.137.54

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-10 66.181.180.233

Шударга ажилсаг, шуурхай генерал шүү. Хүний эрх гэж худлаа дүвчигнэдэг этгээдүүдэд чухам ийм хүн таалагддагүй

Avatar

Зочин 2022-01-10 202.126.89.8

Нохойн баас

Avatar

Зочин 2022-01-10 64.119.18.131

Энэ нэг хөгиййн гар өөртөө захиа бичүүлээд инээдмийн ажиллаж байна. Короногаар далимдуулж гэнрээл хуссан гар ичиж амьдраааа

Avatar

Зочин 2022-01-10 64.119.18.131

Ёөрөнкий сурггуулийн туупийк .

Avatar

Зочин 2022-01-10 139.5.219.26

Энэ хүн ажлаа сайн хийхгүй л байна даа.

Avatar

Зочин 2022-01-10 103.80.210.183

УОК-той хариуцлага ярих цаг ирсэн. эдгээр хүмүүс хэтэрхий их тоглолоо. одоо жангаа хүртэх цаг болсон.

Avatar

Зочин 2022-01-10 202.9.40.26

МАН-ын баячууд гадагшаа зугаалгаар явахдаа МИАТ хөлсөлж явсан учраас иймэрхүү захиа бичиж шоудахгүй бол болохгүй шд. Юунд нь гайхдаг юмбдээ.

Avatar

Зочин 2022-01-10 202.9.46.154

Бригадын генерал ч гэх шиг . Удахгүй гааль, татварынханд генерал цол олгох юм байна л да .
Цэрэг Армийн хамгын хүндтэй цолны утгийг нь алдагдуулж дуусч байна дөө .

Avatar

Зочин 2022-01-10 202.126.89.57

Нэг хүний гараар бичжээ

Avatar

Зочин 2022-01-10 58.64.47.11

УОК-т цэрэг, цагдаа сэтгэлгээтэй муйхар хүмүүс голлох рольтой байгаа цагт Ковидын эсрэг тэмцэл хориглох, тусгаарлахаас өөр зөв ухаалаг хувилбар гарахгүй л дээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж