Иммуноглобулин уургаар ЭМЯ, НЭМҮТ мөнгө угаав уу? | News.MN

Иммуноглобулин уургаар ЭМЯ, НЭМҮТ мөнгө угаав уу?

Иммуноглобулин уургаар ЭМЯ, НЭМҮТ мөнгө угаав уу?

Иммуноглобулин уургаар ЭМЯ, НЭМҮТ мөнгө угаав уу?

Covid-19 халдварыг бууруулах зорилгоор Засгийн газрын 144 дүгээр тогтоолын дагуу иммуноглобулин уургийг үйлдвэрлэж, эмчилгээнд ашиглахын өмнө эргүүлэн татсан билээ. Эндээс нэг асуулт тавигдаж буй нь багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж, гаргаж авсан иммуноглобулин уургийг  зах зээлээс яагаад эргүүлэн татах болов оо?.

News.mn сайт ммуноглобулин уургийг үйлдвэрлэх шийдвэр гарсан цагаас эхлээд хаана үйлдвэрлэж байгааг болон хэн хариуцаж буйг мөн хэнийг уг уургаар тарихаар төлөвлөснийг цаг тухайд нь мэдээлж ирсэн.

Өвөрмөц гэж нэрлэгдэж байсан уг уураг үйлдвэрлэлийн шатанд өөрчлөгдөж энгийн иммуноглобулин болж хувирчээ. Уургийг улсын өмчит Биобэлдмэлийн үйлдвэрт гарган авч, үйлдвэрлэсэн аж. Иммуноглобулин уургийг туршихдаа  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв/НЭМҮТ/-ийн ажилчид болон хүүхдүүдэд хийжээ.  Гэтэл гэнэт шинэ оны өмнөхөн  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас уг  уургийг эргүүлэн татах мэдэгдэл гаргасан нь үүний цаана хэний эрх ашиг байсан бэ гэх эргэлзээ хардлага төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээн, иммуноглобулин үйлдвэрлэсэн нь эхнээсээ мөнгө угаах зорилготой байсныг үгүйсгэх аргагүй. Улсын өмчит Биобэлдмэлийн үйлдвэр нь сүүлийн жилүүдэд эм, тариа өгт үйлдвэрлэж байгаагүй. 2019 онд уг үйлдвэрийг сэргээх санаачилга гарч байсан. Гэтэл цар тахлын үеэр үйлдвэрлэл явуулж, ганц тариа гаргаж авсан нь иммуноглобулин байв.

2021 оны тавдугаар сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын 144 дүгээр тогтоолоор тус уургийг дотоод үйлдвэрлэж эхэлсэн. Тодруулбал, тогтоолын дагуу цар тахлын эсрэг биобэлдмэл, вакцин үйлдвэрлэхэд Засгийн газар 284 сая 62 мянган төгрөгийг нөөц сангаасаа төсөвлөжээ.  Энэ мөнгө Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Биобэлдмэлийн үйлдвэрийн уураг үйлдвэрлэх зардалд багтсан ч тэд хугацаандаа багтаж иммуноглобулиныг гаргаж чадаагүй.

Үйлдвэрлэл эхэлж байхад л НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд  "Иммуноглобулин нь цар тахлын эсрэг, дархлааны эсрэг эмчилгээ болохгүй. Covid-19-өөс хүүхдүүдийг хамгаална гэж ойлгож байгаа нь ташаа. Зөвхөн халдвараас урьдчилан сэргийлэх төдий үйлчилгээ үзүүлнэ" гэж байсан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, иммуноглобулин эмчилгээнд хэрэглэгдэх боломжгүй болж магадгүйг тэд гадарлаж байсан бололтой.

Ямар ч байсан  тураалтай, сүрьеэтэй, хавсарсан өвчтэй зэрэг зорилтот бүлгийн 11 хүртэлх насны цөөн хүүхдэд хийнэ гэж мэдээлж байлаа.

УУРГИЙГ ШИНЖЛЭЭГҮЙ БАЙХАД ЭМЯ ХАРЬЯА НЭГЖҮҮДЭД ТАРААСАНД ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?

Био бэлдмэлийн үйлдвэр нь Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас хийсэн мэргэжлийн шалтгалтад хамрагдаагүй байхад ЭМЯ болоод бусад газарт уургийг хийхээр тараасан байдаг.  Өөрөөр хэлбэл өнгөрсөн 2021 оны аравдугаар сар болон арваннэгдүгээр сард  НЭМҮТ эхний ээлжийн уургаа ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн байдаг. Харин иргэдэд хэзээ тарьж эхлэхийг яам шийдэх ёстой гэж хариулж байсан юм.  Үүний дараа арваннэгдүгээр сарын 17-нд УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр "Иммуноглобулиныг эмнэлгүүдэд хуваарилж өгсөн" тухай мэдээлсэн. Гэтэл сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 27-нд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар өөрийн цахим хуудастаа иммуноглобулин уургийг зах зээлээс эргүүлэн татаж байгаа талаар албан мэдэгдэл гаргаж, 10 минут хүрэлгүй устгасан нь үүний ард ашиг хонжоо байсан гэх хардлагыг улам бататгаж өгсөн юм.

Дээрх мэдэгдлээс харахад Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн иммуноглобулин уургийн бэлдмэлийн бүртгэлийн хугацаа сунгагдаагүй, түгээх эрх нь бүрдээгүй байхад эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлсэн нь сонин. Үүнээс гадна иммуноглобулин гарган авах санхүүжилт болоод зарцуулалтын хүрээнд зарлагдсан тендерүүд ихэнх нь тус үйлдвэрийг дахин шинээр босгоход зарцуулагджээ. Энэ нь уураг үйлдвэрлэх нэрийдлээр гаргасан төсвийн мөнгө үйлдвэрийг сэргээхэд зарцуулсан аж.  Өөрөөр хэлбэл, заавал уураг үйлдвэрлэх нэрээр үйлдвэрийг сэргээх ямар шаардлага байсан нь сонирхол татаж байгаа юм.

Уургийг зохих лабораторид шинжлээгүй, хяналт, шалгалт хийгээгүй байхад хүүхдүүдэд уургийг тарьж болохгүй. Энэ бол Засгийн газрын 144 дүгээр тогтоол болон Эрүүл мэндийн сайдын шийдвэрийг зөрчсөн асуудал.

Уг уургийг хийлгэсэн хүмүүс цаашдаа эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцлага нь хүлээх нь тодорхойгүй байна. Уургийн үндсэн үйлдвэрлэлд 284 сая 62 мянган төгрөгийг төсөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор буюу  уураг үйлдвэрлэх тоног төхөөрөмж, үйлдвэрийн урсгал засвар нэрээр улсын төсвөөс хэд хэдэн удаагийн тендер зарлажээ.

УУРАГ ҮЙЛДВЭРЛЭЭД ХОЖООГҮЙ Ч УЛСДАА БИОБЭЛДМЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ ЧАДВАРТАЙ БОЛСОН

Зорилтот бүлгийн хүүхдүүдийг дархлаажуулах нэрээр, стандартад нийцээгүй уураг үйлдвэрлэж мөнгө угаасан нь ийнхүү хоёр алхахгүй баригдаж байна. Гэтэл албаны хүмүүс "Ганц тарианаас болж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг харлуулж болохгүй. Алсдаа дотоодод биобэлдмэл үйлдвэрлэх хүчин чадал бүхий гүйлдвэрийг сэргээнэ гэдэг сайн" хэрэг гэж сайрхаж буй нь өрөвдөлтэй. Төсвийн өч төчнөөн мөнгөөр "хог" үйлдвэрлэж байгаа хүмүүс цаашдаа энэ мэтээр мөнгө угаахгүй гэх баталгаа байхгүй юм.

Анх улаанбурхан өвчний дэгдэлтийн үед хүүхдийн хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд 400 сая төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас хандивлаж, дархлаа сэргээх үйлдэлтэй хэвийн иммуноглобулиныг импортоор оруулж хэрэглэж байжээ.

Түүний дараа 2019 онд дотоодод энэхүү уургийг үйлдвэрлэх санал гаргасан  байна. Харин энэ ажил нь бүтээгүй учир 2021 онд Covid-19-ийг далимдуулж дахин Засгийн газарт өргөн мэдүүлж, төсөв батлуулж чаджээ. Гэвч төсвийн мөнгөөр хэнд ч ашиглах боломжгүй "хог" үйлдвэрлэсэн энэ бүхнээс харагдаж байна.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, СТАНДАРТАД НИЙЦЭЭГҮЙ УУРГИЙГ ТАРИУЛСАН ХҮҮХДЭД ХОХИРОЛ УЧИРВАЛ ХЭН ХАРИУЦАХ ВЭ?

НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэр нь эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангаагүй, мөн үйлдвэрлэж байгаа бэлдмэл нь Хүний эмийн зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй хэрнээ зорилтот бүлгийн хүүхдүүдийг уг уургийг тарьсанд хариулт өгөх хүн алга байна. Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар хурлаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн иммуноглобулины бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргасан. Харин одоог хүртэл эргүүлэн татах болсон шалтгаанаа ЭМЯ нууцалсаар байгаа юм.

2500 тун иммуноглобулин уургийг эмнэлгүүдэд тараагаад байсан. Тэгвэл тус уургийг зах зээлээс эргүүлэн татах болоод байна. Гэтэл аль хэдийн хүүхдүүдэд зөвшөөрөлгүй, стандартад нийцээгүй уургийг хийгээд байгаа юм. Үүний хариуцлага болоод уураг үйлдвэрлэхэд зарцуулсан төсвийг хэн төлж, улсыг хохиролгүй болгох нь хөндөх сэдэв юм.

Засгийн газар ЭМЯ, НЭМҮТ-ийн алинд ч тус уураг хамааралгүй аж. Харамслтай нь,  уг уургийг үйлдвэрлэх зөвшөөрөл өгсөн хүн нь, үйлдвэрлэсэн хүмүүс нь байсаар атал төсвийн мөнгийг "хог" болгоод хаях уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-10 150.129.142.242

unen yumuu

Avatar

Зочин 2022-01-10 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

ахмад эмч 2022-01-10 64.119.26.5

ХҮНИЙ АМИАР ТЭР ТУСМАА ХҮҮХДҮҮДИЙН АМЬ НАСААР БИТГИЙ МӨНГӨ ОЛОЛДОО ГУЙЯ НЭМҮТ -ын хийдэг ажил биш олон жил 5% -ын альбумин гэж мөнгө олсон тэр нь эмчилгээний үр дүнгүй аюултай бэлдмэл байсан шүү дээ

Avatar

Зочин 2022-01-10 213.87.137.54

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-10 172.58.221.144

Мөнгө угаах биш жирийн хулгай л гэж харагдаад байна даа. Тэр андлалын өргөө л харин гоё угаасан даа. Зардал гэж гарснаа хорирол барагдуулж байгаа нэрээр буцаад дансанд цэвэрхээн мөнгө болоод ороод ирсэн. Монголд дорхон нь тэрбумаар нь өрөө дарчихдаг компани хэд байдын бол доо

Avatar

zochin 2022-01-10 192.82.72.179

ard gol ezen n anagaahiin zagalmailsan etseg Nyamdavaa, tuunii gar hol boloh Oyunbileg nar baigaa. NEMUT-iin zahiral Narantuya ed nar bol dongoj gariin uzuuriin huuheldei. iim bulai zuil hiisneeree hodomoriin baatar, shinjleh uhaanii gaviyat zutgelten bolloo.

Avatar

Сарангэрэл потокс авгай 2022-01-10 64.119.25.232

Хоёр нүүртэй зальтай явдалтай их муу хүн дээ ростовын зурагчин сараа. Энэ удаа АТГ шалгахгүй ч эцсийн эцэст үйлийн үрийн хаалгыг татахдаа л нэг татна даа. Үйлийн үрийн өр төлөөснөөс заль мэх, 2 нүүрээрээ, хүн муутай зангаараа мултрахгүй ш дээ сараа. Харин ч их лав гүнзгий шигдэнэ дээ.

Avatar

Зочин 2022-01-10 202.131.225.197

batalgaagui em taria gemgui huuhduuded shahaj baigaa humuus tamd amidaaraa shatna daa. ireeduigee hyadagsad

Avatar

зочин 2022-01-10 203.98.76.176

тэргүүн хатагтай шалгагдахгүй байхаа,харин энэ утаагаа анхаардаг болоосой

Avatar

zochin 2022-01-10 202.179.24.58

Албан тушаалд шунаж үхэж хатаж байгаа хүмүүс л ийм юм бичнэ дээ. Бодвол хятадаас оруулж шахдаг бизнес нь хаагдах болохоор үхэх гэж байгаа байлгүй дээ.

Avatar

Иргэн 2022-01-10 192.82.75.56

Татварын мөнгийг угааж цэвэршүүлээд авч байгаа юм уу. Бидний татварын мөнгө бохир байсан гэж үү. Тээр жил ТЭЦ- 2 дээр шахмал түлш хийнэ гээд гаргаж авч чадаагүй. Иймэрхүү юм газар авбал казакстаны араас аргагүй л орно шүү. Анхаарч холбогдох арга хэмжээ ав. Хүүхдийн амь андлалын хөшөө биш шүү.

Avatar

Магнай 2022-01-10 75.119.244.145

Ч.Хүрэлбаатар холбоотой

Avatar

Зочин 2022-01-10 192.82.65.148

Сарангэрэлээ шалгаачдээ.

Avatar

Зочин 2022-01-10 202.126.90.18

Шалгаад шалгаад юм долоохгүй.

Avatar

Зочин 2022-01-10 66.181.191.54

$ угаах гэдгээ эхлээд ойлгочихоод дараа нь бичвэл яадгийн ? Бохир орлогоо ямар нэг аргаар албан есны болгохыг угаалт гээд байгаамаа

Avatar

Зочин 2022-01-10 195.46.106.44

Наадхыгаа тодорхой нэртэй устай албан тушаалтай нь бичлдээ. нэг л хавтгайруулсан эзэн холбогдочгүй нэлийсэнюм бичээд байх юм. Яг хэн гэж ямар албан тушаалтны буруугаар нөгөө мөнгө чинь юунд зарцуулагдаад хэд нь завшигдаад хэн идсэн юм бэ. Үнэн юм бол тодорхой бич. Худлаа юм бол хүний хийсэн ажлыг битгий харлуулж бай. Болор дуран гуай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж