Covid-19-ийн дараа үүссэн эсрэг биетүүд аюултайг хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.01.09-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн дараа үүссэн эсрэг биетүүд аюултайг хүлээн зөвшөөрөв

Covid-19-ийн дараа үүссэн эсрэг биетүүд аюултайг хүлээн зөвшөөрөв

Covid-19 цар тахлаар өвдөж эдгэрсэн хүмүүст үүсдэг эсрэг биетүүд нь биеийн эд эрхтэний эрүүл эсүүд рүү довтлох, гэмтээх чадвартай аж. АНУ-ын Лос Анжелес дэх Зүрхний хүрээлэнгийн хэсэг судлаачид ийм дүгнэлтэд хүрсэн талаар Journal of Translational Medicine (JTM)-д мэдээлжээ.

Эрдэмтэд Covid-19-өөр өвчлөөд эдгэрснээс хойш хэдэн сарын дараа хэвийн ажилладаггүй эсрэг биетийн хэмжээ ихэсч байгааг тогтоосон байна. Вакцин гарахаас өмнө тус өвчнөөр өвчилсөн эмнэлгийн 177 ажилтнаас зургаан сарын дотор архаг үрэвсэл, үе мөч, арьс, мэдрэлийн системийг гэмтээж болох эсрэг биет илэрсэн нь дээрх дүгнэлтэд хүргэжээ.

Ауто эсрэг биет нь аутоантигентэй, өөрөөр хэлбэл өөрийн биеийн эсрэгтөрөгчтэй харилцан үйлчлэх чадвартай эсрэг биет бөгөөд аяндаа, эсвэл өмнөх халдварын үр дүнд үүсч болох аж. Энэ нь аутоиммун өвчний эрт үеийн илрэл байж магадгүй юм байна.

Covid-19-өөр хөнгөн өвдсөн ч хожим янз бүрийн эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдаж, гэмтэж буй талаар эрдэмтэд мэдээлж байв. Үүнд, ялангуяа уушгины багтаамж буурах, амьсгалын замын эрхтэний өөрчлөлт, зүрх, бөөрний үйл ажиллагаа алдагдах гэх зэрэг орж буй юм.

ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээр дэлхий даяар 300 сая орчим хүн Covid-19 цар тахлын халдвар авч, 5.4 сая нь нас баржээ. АНУ, Энэтхэг, Бразил, Их Британи хамгийн хүнд нөхцөл байдал орсон бол ОХУ энэ жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж