Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг байгуулсан. Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан уг ажлын хэсэг Замын-Үүд, Эрээний хилийн боомт дахь асуудлыг Хятадын талтай нааштайгаар шийдвэрлэж, ачаа тээврийн урсгалыг эрчимжүүлэх зорилготой. Мөн хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх юм.
Тус ажлын хэсэг өнөөдөр /2022.01.09/ хуралдаж, БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай чиглэл, чиглэлээр яриа хэлэлцээрийг шуурхай зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлжээ.
Хилийн асуудлаар тээвэрчид Зам, тээврийн хөгжлийн яамны гадна өнгөрсөн долоо хоногт жагсч, мэдээлэл хийсэн. Тэд жолооч нарын эрх ашигт нийцсэн зөв зохион байгуулалттай арга хэмжээ авах хэрэгтэй болохыг шаардсан билээ.
Холбоотой мэдээ