3 тунд хамрагдсан ч өвдөж эдгэсэн бол нэмэлт тунд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2022.01.09-нд нийтлэгдсэн

3 тунд хамрагдсан ч өвдөж эдгэсэн бол нэмэлт тунд хамрагдана

3 тунд хамрагдсан ч өвдөж эдгэсэн бол нэмэлт тунд хамрагдана

Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаалын дагуу улсын хэмжээнд дөрөвдүгээр тунгийн дархлаажуулалтыг эхлүүлээд байна. Хэрэв дархлаа сэргээх гурван тунд хамрагдсанаас хойш гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэд сайн дурын үндсэн дээр дөрөвдүгээр тунгийн вакцин тариулах боломжтой. Мөн нэмэлт гурав дахь тунд хамрагдсан ч Covid-19 халдвараар өвдсөн бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа дөрөвдүгээр тунд хамрагдаж болох юм. Түүнчлэн энэ жил 12 нас хүрч байгаа, 2010 онд төрсөн хүүхдүүд Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд хамрагдаж эхлэхээр болжээ. Мөн 18 нас хүрч байгаа иргэн дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдах боломжтой.

Иргэдийн хувьд Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийж болох юм. Нийслэлийн хэмжээнд цар птахлын эсрэг вакцины эхний тунд 78, хоёр дахь тунд 114, гурав дахь тунд 1945, дөрөв дэх тунд 336 нийт 2473 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 75.0 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.8 хувь, гурав дахь тунгийн хамралт 48.5 хувь, нэмэлт дөрөв дэх тунгийн хамрагдалт 0.08 хувь байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж