"Челсигийн эсрэг тоглохыг мэдсэн бол баярлаад үсрэх байсан" | News.MN

"Челсигийн эсрэг тоглохыг мэдсэн бол баярлаад үсрэх байсан"

"Челсигийн эсрэг тоглохыг мэдсэн бол баярлаад үсрэх байсан"

"Челсигийн эсрэг тоглохыг мэдсэн бол баярлаад үсрэх байсан"

Английн хөлбөмбөгийн "FA" цомын гуравдугаар тойргийн хүрээнд Челси клуб тавдугаар лигийн Честерфилд багтай тоглож, 5-1 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Доод лигийн жижиг баг том багийн талбайд зочлон тоглох энгийн нэг тоглолт шиг харагдсан ч зарим нэг хүний хувьд мөрөөдөл нь биелсэн аж.  Тодруулбал, Честерфилд багийн хагас хамгаалагч Саиду Хан багаасаа хөлбөмбөгч болж, том багуудын эсрэг тоглохыг мөрөөддөг байсан ба түүний хувьд өчигдөр Европын аваргуудын эсрэг тоглов.

Гамбигаас 3000 милийн зайд өсч, том болсон Саиуд Хан хүүгийн мэргэжлийн хөлбөмбөгч болох мөрөөдлийг аав нь дэмжиж, урам өгөн зоригжуулдаг байлаа. Тэрбээр аавыгаа дурсан “Түүнийг хавдраар нас барсны дараа миний мэргэжлийн хөлбөмбөгч болох мөрөөдөл ч гэсэн дагаад үгүй боллоо доо гэж бодсон. Тэр миний хамгийн сайн найз байсан. Намайг өсч, том болж байсан цаг үе их хүнд байсан. Яагаад гэвэл бидэнд мөнгө байдаггүй байсан. Гэсэн хэдий ч тэр надад, дүү нарт маань хөлбөмбөгийн гутал авч өгдөг байсан. Миний аав намайг Челсигийн эсрэг тоглохыг мэдсэн бол баярласандаа үсрэх байсан. Би бага байхдаа үеэлийнхээ хамтаар зурагтаар Челсигийн тоглолт үздэг байсан. Бид хоёр хоорондоо нэг л өдөр Англид очиж, том багуудын эсрэг тоглох талаар ярьдаг байсан. Бид хоёрын хэн нь ч ийм боломжтой болно гэж итгэж байгаагүй. Гэвч мөрөөдөл үнэхээр биелсэн” гэв.

Түүний аав Халифа Хан нь Гамби улсын улсын энхийг салхиулагч цэрэг байсан бөгөөд томилолтоор Либери улсад гэр орноосоо хол урт хугацаанд ажиллаж амьдарч байсан юм. Залуу Ханы хувьд амьдрал үргэлж амар хялбар байсангүй. Нэг жижиг гэрт долоон хамаатантайгаа Серекунда хотын ойролцоо Чансабад өсч, том болсон гэнэ. Түүнийг хөлбөмбөг л аз жаргалтай болгодог байсан аж.

Саиду Ханд хөлбөмбөгийн өмсгөл авах мөнгө байхгүй байсан болохоор өмсч буй футболкныхоо ард дээр Какагийн үзгээр бичдэг байжээ.

Энэ талаараа тэрбээр "Хэн нэгэн надад нэг тоглолтын дараа чи яг л Кака шиг тоглох юм аа гэж хэлсний дараагаар би өдөр болгон АС Миланы тоглолтыг телевизээр үздэг болсон. Би Гамби руу эргэн очих болгонд хүмүүс намайг Кака гэж дуудсан хэвээр байдаг. Тэд бүр миний жинхэнэ нэрийг хүртэл мэдэхгүй байлаа" гэжээ.

Түүний аав хожим нь цэргийн ажлаа больж, Гамби дахь ээж болон хүүхдүүд рүүгээ мөнгө явуулахаар Лондоны Брикстон руу цалин өндөртэй хамгаалагчийн ажил хийхээр явжээ. Саиду Хан “Тэр бидэн дээр ирэхдээ үргэлж бөмбөг, хөлбөмбөгийн гуталтай ирдэг байсан. Дүү бид хоёрын дунд нэг бөмбөг байсан бөгөөд тэр нь гагцхүү бид хоёрд ч бус, манай ойр орчмынхоны дунд цорын ганцхан бөмбөг байсан. Багууд хөлбөмбөг тоглохоор бол бөмбөгнийхөө төлөө зодолддог байсан" хэмээн дурсав.

Аавыгаа өөд болсон гунигт явдлын талаар тэрбээр “Би гэрээс гараад уйлаад л алхаад байсан. Би хаашаа явж байгаагаа мэдээгүй. Над руу хэн нэгэн залгаад, энэ бол тоглоом байсан гэж хэлэхийг хүлээж байсан” гэсэн бол Челситэй учраа таарсан талаараа “Цомын тэмцээний хүрээнд Челси багтай таарснаа мэдээд би ээж рүүгээ залгаад "Бид Челситэй тоглох болно гэж хэлсэн” гэжээ.

Хатагтай Ядикон Хан хүү нь 2010 онд Англид ирээд энэ хүртэл ямар урт, хүнд бэрх зам туулсныг мэднэ.

Ханы хувьд Английн доод лигийн хэд хэдэн багуудад төдийлөн сайн тоглож чадахгүй байсны эцэст Зүүн Лондоны их сургуульд сурахын хажуугаар Чамдены Лидл супермаркетэд цагийн ажил хийдэг байсан аж. Ийнхүү явсаар Английн дундаж багуудын нэг болох MK Донс багт хоёр удаа сонгон шалгаруулалтад оржээ.

Хоёр дахь шалгаруулалтдаа оролцоод бүтэлгүйтсэний дараа тэрбээр хөлбөмбөгчний замналаа орхиж, өөр карьер хөөх талаар нухацтай бодож байжээ.

Саиду Хан “Би тухайн үед 23 настай байсан. Намайг анх Англид ирэхэд 18 юм уу, 19 настайдаа мэргэжлийн багт багтаж чадаагүй бол тэгээд л дуусаа гэж хэлдэг байсан. Улмаар MK Донс багт элсэн орж чадаагүй болохоор энэ миний сүүлийн боломж байсан. Гэхдээ сүүлд нь би бууж өгөлгүй цааш үргэлжлүүлэхийг хүссэн. Хэрэв би одоо дуусгах юм бол би дан ганц өөрийн мөрөөдлөө бус давхар ээжийнхээ мөрөөдлийг үгүй хийнэ гэж бодсон” гэв.

Ханы хувьд хамгийн сүүлд Стемфорд Бридж цэнгэлдэхэд үзэгчийн хувиар зочилсон түүх гэвэл 2018 онд найзынхаа дүү болох Арсеналын залуучуудын багт тоглодог байсан Вонтэ Далл-Кэмпбелийн тоглолтыг үзэх гэж ирж байжээ. Харин өчигдөр тэрбээр тоглолт үзэж байсан цэнгэлдэхдээ тоглогчийн хувиар 40 мянган фанатын өмнө талбайд гарч тогложээ. Мөн түүнчлэн Челсигийн талбай дээр болсон уг тоглолтыг үзэхээр ирсэн Честерфилд багийн 5800 фанатын дунд Ханы ээж багтсан аж.

Саиду Хан "Миний ээж тоглолтыг минь ердөө хоёр удаа л үзсэн. Тутин болон Митчамд ирж, миний тоглолтыг үзсэний дараа ээж “Би дахиж үзэж чадахгүй юм байна. Цэнгэлдэх их хүйтэн байсан" гэж хэлсэн. Үүний дараагаар тэр зүгээр л тоглолтын дараа над руу залгаж ярилцдаг болсон. Харин өнөөдөр Челситэй хийх тоглолтод ажлаасаа чөлөө аваад ирж тоглолт үзнэ. Өнөөдөр бол онцгой өдөр" гэжээ.

Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-09 151.34.131.243

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-09 213.87.156.41

!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Амшигтай орчуулга 2022-01-09 192.82.69.118

Ямар аймшгийн орчуулга вэ? Орчуулна гэж оршуулаад хаясан байна ш дээ. Мөнхтулгад: Нэгд монгол хэлээ сайн сур. Найруулга авах юмгүй. Хоёрт: Сурч байгаа гадаад хэлний чадвараа эрс сайжруул. Гуравт: Орчуулга судлалын, орчуулгын зарчмуудыг судалж мэдчихээд орчуулга хий. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийм аймшгийн алдаатай, буруу, гутамшигтай, утгагүй мэдээ мэдээлэл бүү гарга. Нийгэмд хортой.

Avatar

Долоовор дунд хуруу 2ын дундуур эрхий хуруу 2022-01-09 192.82.67.118

Чи л харин нийгмийн хор байна даа.Зайлсугай..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж