Толгойн өвдөлт Covid-19-ийн гол шинж тэмдгүүдийн нэг гэжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.09-нд нийтлэгдсэн

Толгойн өвдөлт Covid-19-ийн гол шинж тэмдгүүдийн нэг гэжээ

Толгойн өвдөлт Covid-19-ийн гол шинж тэмдгүүдийн нэг гэжээ

Толгой өвдөх, ханиалгах нь ихэнх тохиолдолд Covid-19 цар тахлын шинж тэмдэг болж байна гэж Лондоны Кингс коллежийн ахлах ажилтан Клэр Стив хэлжээ. Түүний хэлснээр, Covid-19-өөр халдварласан хүмүүсийн 75 орчим хувьд ханиадны шинж тэмдэгтэй төстэй шинж тэмдэг илэрсэн байна. Сүүлийн үед цар тахлын ноцтой шинж тэмдгүүд багасч байгаа аж.

Мэргэжилтэн Covid-19-ийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүд нь толгой өвдөх, хамар битүүрэх, хоолой өвдөх зэрэг болохыг тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан Стивс засгийн газрын зөвлөмжийн жагсаалтыг шинэчлэхийг уриалсан байна.

Өмнө нь ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко “Хоолойн ангина, бүлээрэх, булчин өвдөх (миалгиа) нь омикрон хувилбарын гол шинж тэмдэг гэж хэлж байв.

Өмнөд Африкийн мэргэжилтнүүд омикрон хувилбарт өртсөн өвчтөнд:

-Дельтатай харьцуулахад илрэх шинж тэмдэг багатай

-Агаар дуслын замаар хурдан тархдаг

-Хуурай ханиалгах

-Халуурах

-Шөнийн цагаар хөлрөх

-Бие янгинаж өвдөх шинж тэмдгүүд илэрч байгаа талаар мэдээлжээ.

ДЭМБ-ын Яаралтай тусламжийн хөтөлбөрийн цар тахлын техникийн ахлагч, доктор Мария Ван Керховэгийн хэлснээр, тус шинэ вирус нь хуучин альфа, дельта хувилбаруудыг бодвол 50 гаруй удаа мутацад оржээ. Covid-19-өөр өвчлөөд эдгэсэн хүн дахин халдвар авах магадлалыг ихэсгэж байгаа бөгөөд халдвар авбал биед илрэх сөрөг нөлөө хэд дахин ихсэх ажээ.

Эх сурвалж: DAILY EXPRESS, WHO
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж