Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн 1010 шинэ тохиолдол батлагджээ. Үүнийг задалбал, Улаанбаатарт 771, орон нутагт 231, зөөвөрлөгдсөн найман тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Мөн сүүлийн 24 цагт Covid-19-ийн улмаас хоёр хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас баралт 1999 болж бүртгэгдэв. Халдварын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 77.3 хувь нь Covid-19, архаг суурь өвчин хавсарсан бол 22.7 хувь нь Covid-19 халдварын шалтгаантай байжээ.
Эмнэлэгт 3846 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 604 нь хүүхэд байгаа бол 271 жирэмсэн эх байна. Хэвтэн эмчлүүлэгчдээс 942 нь хүнд, 2483 нь хүндэвтэр, 398 нь хүнд байгаа бол 23 хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3846 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 942 нь хөнгөн байгаа бол хүндэвтэр 2483, хүнд 398, маш хүнд 23 хүн байна. Сүүлийн үед Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо эрс нэмэгдэж 1000 хүрч, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдээд байна. Иймд Цар тахлын дараагийн давлагаанд хариу арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн. Тэрбээр өчигдөр Баянзүрх дүүргийн тандалтын баг, 26 дугаар хороо, 27 дугаар хорооны өрхийн эмнэлэг, дархлаажуулалтын цэгүүдээр ажилласан. Энэ үеэр “Covid-19 халдварын өмнөх давлагаануудыг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын нөр их хичээл зүтгэлээр даван гарсан. Энэ удаа ч тэд маань шинэ давлагаатай тэмцэх бэлтгэлээ бүрэн хангажээ. Энэ удаагийн давлагаа нь томуутай хавсарч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, гэр ажлаас өөр газраар зорчихгүй байж, агааржуулалт муу, олон хүн цугласан газраар аль болох орохгүй байх, гараа тогтмол халдваргүйжүүлэхийг анхааруулж байна” гэсэн юм.
Холбоотой мэдээ