"Аэрофлот" Казахстаны нислэгийн тийз борлуулалтаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2022.01.09-нд нийтлэгдсэн

"Аэрофлот" Казахстаны нислэгийн тийз борлуулалтаа зогсоов

"Аэрофлот" Казахстаны нислэгийн тийз борлуулалтаа зогсоов
NOVOSIBIRSK, RUSSIA – NOVEMBER 16, 2021: An Airbus A320-251N passenger plane operated by Aeroflot at the Tolmachevo International Airport. Kirill Kukhmar/TASSÐîññèÿ. Íîâîñèáèðñê. Ñàìîëåò Airbus A320-251N àâèàêîìïàíèè "Àýðîôëîò" â àýðîïîðòó Òîëìà÷åâî. Êèðèëë Êóõìàðü/ÒÀÑÑ

Агаарын тээврийн “Аэрофлот Эйрлайнс” компаниас энэ сарын 20-ныг хүртэл Казахстан руу хийх нислэгийн тийзийн борлуулалтаа түр зогсоосноо мэдэгдэв. Үүний зэрэгцээ нэгдүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Казахстанаас ОХУ руу хийх нислэгийн тийзний борлуулалт мөн зогссон байна.

Тус тээвэрлэгч компани Москвагаас Казахстан руу нэгдүгээр сарын 10-ныг хүртэлх, Казахстанаас ОХУ руу хийх бүх нислэгээ нэгдүгээр сарын 11-нийг хүртэл цуцалжээ.

Агаарын тээвэрлэгч компани мэдэгдэлдээ "Аэрофлот" компани нь Бүгд найрамдах Казахстан улс руу агаарын тээвэрлэлтийг сэргээх чиглэлээр Холбооны агаарын тээврийн агентлаг, ОХУ-ын Гадаад хэргийн яамтай байнгын ажиллагаатай хамтран ажиллаж байна" гэж дурдсан байна.

“Аэрофлот” компани нэгдүгээр сарын 5-наас Казахстан руу үйлдэх нислэгээ цуцалж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар тийзийн борлуулалт хийсэн газруудад зорчигчдод төлбөрийг нь буцаан олгох, мөн тийзийг нэмэлт төлбөргүйгээр нэг удаа хойшлуулахыг санал болгож байгаа аж.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж