Улсын бүртгэлийн ерөнхий газраас регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаар хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон талаар мэдээлэв. Тодруулбал, тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болов.
Мөн иргэний үнэмлэхийн оронд QR код уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой. Тус газраас мэдээлснээр, хүн бүрт иргэний бүртгэлийн дугаар олгожээ. Энэ нь улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий үл давхардах, өөрчлөгдөхгүй тоо аж.
Энэхүү бүртгэлийн дугаарыг хэрэглэснээр тухайн иргэний хаалттай болон хязгаартай мэдээллийг өөр хэн нэгэн мэдэх боломжгүй. Тиймээс энэхүү дугаар нь хувь хүний талаар ямар нэгэн мэдээлэл агуулахгүй юм байна.
Холбоотой мэдээ