"Амьд бус амьдрагсад" аймшгийн кино нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2022.01.08-нд нийтлэгдсэн

"Амьд бус амьдрагсад" аймшгийн кино нээлтээ хийлээ

"Амьд бус амьдрагсад" аймшгийн кино нээлтээ хийлээ

Хөл хорионоос шалтгаалан нэг хэсэг хаалттай байсан кино театрууд үүдээ нээж, уран сайхны кинонууд нээлтээ хийж эхэллээ.  Энэ жишгийн дагуу Монголын хамгийн анхны олон ангит аймшгийн цуврал "Амьд бус амьдрагсад" кино өчигдөр /2022.01.07/ "Aurug palace"-д боллоо.

Монголдоо анхдагч аймшгийн цуврал гэдгээрээ онцлог “Амьд бус амьдрагсад” кино нь анх Э. Отгондоржийн санаачлагаар эхэлсэн бөгөөд ерөнхий найруулагчаар А.Баттулга ажиллаж, "Melmii entertainment", "Дөрвөн бэрх Филм" болон "Channel 11" телевизийн уран бүтээлчид хамтран бүтээсэн байна.

Уг кионы зураг авалтад 100 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд кино зураг авалт маш шахуу хуваарьтайгаар 45 хоног үргэлжилсэн тухай уран бүтээлчид онцлов.

Кино зохиолыг зохиолч Ц.Билгүүний эх зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Уг зохиол нь "Монголдоо хамгийн их" үзэлттэй аймшгийн аудио зохиол юм. Киноны гол  дүрд шинэ залуу жүжигчид болон Гавьяат жүжигчин Т. Борхүү, Б. Базаррагчаа, Ц. Төмөрхуг нар тогложээ.

"Амьд бус амьрагсад" кино  нийт найман ангитай бөгөөд "Univision", "skymedia", "Mongolsat", "Homemedia", "Looktv", "Ddish", "SkyGO.mn" , "Voo", "playmo" IPTV-ээр  2022 оны нэгдүгээр сарын 11-нээс гарах юм байна.

Найруулагч продюсер А.Баттулга:

-Кино зохиол маань өөрөө их олон сонсогчтой шүтэн бишрэгчтэй тул хүлээлт маш өндөр байгаа гэж бодож байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Үзэгчдээсээ айхыг хүсч байна.

Гавьяат жүжигчин Б.Борхүү:

-Дүр бүтээх урилга хүлээж аваад маш их баярласан тэр болгон ирээд байдаггүй сонирхолтой дүрийн санал ирсэн учраас сайшаалтайгаар хүлээн авсан. Кино баг хамт олондоо амжилт хүсээд “Aжил нь дуусаагүй, амьдрал нь жигдрээгүй, өглөг авлагатай, өш хонзонд өртсөн, авьяас билэг нь тодорч атаа жөтөөд хорлогдсон, хийсэн нүгэл хилэнц нь хэрээсээ хэтэрсэн мэт бие нь дуусаж сэтгэл нь амирлаагүй, амьтай бүхэн дутуугаа гүйцээж дундуураа дүүргэх гэж хэлгүй мөртлөө ярьж хөлгүй мөртлөө явж арын хаалгагүй орчлонд адшиж суусан сүүдэргүй сүнсэн биетэнг төлөөлөх эхийн дүрийг гаргах гэж хичээлээ.

Залуу жүжигчин Д.Дарьсүрэн:

-Анх киноны дүрийн шалгаруулалтад тэнцээд их айдастай байсан. Олон жүжигчнээс гол дүрд тэнцсэндээ баяртай байна. Эхэндээ айж байсан одоо бол айдсаа давсан сайхан байна. Кино зурав авалтын үед айх үе зөндөө байсан тэр бүгдийг үзэгчид маань киногоо үзээд ойлгох байх. /инээв/ Кино зураг авалтын үед дүрээ бодох, шөнө оройн цагаар зураг авах хөл нүцгэн гүйх мэт хүндрэлтэй үе зөндөө байсан. Монгол ахуйг аймшгийн зохиолтой хослуулсан. Нийгэмд маш олон асуудлыг хөндсөн үзээд авах гээхийн ухаанаар хандаасай гэж хүсч байна.

М.Гэрэлмаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж