Ким Кардашиан болон Пит Дэвидсон нар хамтдаа

Хуучирсан мэдээ: 2022.01.08-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан болон Пит Дэвидсон нар хамтдаа

Ким Кардашиан болон Пит Дэвидсон нар хамтдаа

"Та нар ч бас Бахамасд ирсэн болоосой" хэмээн реалити од Ким Кардашиан цахим хуудсандаа Бахамын аралд Пит Дэвидсонтой амарч буй зургуудаасаа оруулжээ. Тэд Даваа гаригт хувийн онгоцоор аялалдаа гараад Лхагва гаригт завиар Бахамад газарджээ. Тэд хамтдаа Пүрэв гаригт нь далайн эргээр зугаалж буй зургуудаа хуваалцсан бол Баасан гаригт хүчтэй салхины улмаас Лос Анжелест буцаж ирсэн байна. Ийнхүү тэд өдөр бүр цагийг хамтдаа өнгөрөөж, бодит ертөнцөөс түр завсарлага авчээ.

Ирэх саруудад Ким болон Пит нар хоёулаа кино зураг авалт, шинэ бүтээгдэхүүний нээлт гээд мундахгүй их ажилтай. Тиймээс аль болох хамтдаа цагийг өнгөрөөж байгаа гэж ойрын эх сурвалж хэлсэн байна.
Ким салалтаасаа хойш хүндхэн өдрүүдийг туулсан боловч одоо сэтгэл санаа нь сэргэж эхэлжээ. Тэр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Пит Дэвидсонтой болзож байна.

Кардашиан, Дэвидсон хоёрын хувьд бүх зүйл сайхан байгаа ч Кимийн салсан нөхөр Канье Уэст сүүлийн саруудад буцаж нийлэх хүсэлтэйгээ илэрхийлж, хосуудын эргэн тойронд жүжиг өрнөсөөр байна.

Эх сурвалж: US MAGAZINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж