Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2022.01.08-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хаажээ

Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хаажээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд хорих ангиас захидал бичсэн.  Тэрбээр захиандаа "АН-ын гишүүдэд  шуналт  олигархиудын эсрэг, ардчилал, эрх чөлөөний төлөө намаа нэгтгэхийг уриалсан" байдаг.  Тэгвэл Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хаажээ.

Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам "Хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө бол хэвлэн нийтлэх эрх чөлөө. Гэтэл Э.Бат-Үүл баатрын энэ эрхийг 409 дүгээр хорих ангийн удирдлагууд хаажээ. Энэ зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүний асуудал биш. Дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүс хоригддог. Түүний нэг нь Э.Бат-Үүл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэвлэн нийтлэх эрхийг хориглож хязгаарласан заалт байхгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг. Бат-Үүлийн хорих ангиас бичсэн нийтлэлүүдэд хорих ангитай холбоотой эсвэл хорих үйл ажиллагаатай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл хорих ангийн удирдлагууд Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгож байна. Нийгмийн зүтгэлтэн хүн бол хаана ч, ямар ч газар байгаагаас үл хамааран нийгмийн зүтгэлтэн хэвээр байдаг ба дарга сайд болохоороо л нийгмийн зүтгэлтэн гэсэн үг биш. Хүний хэвлэн нийтлэх эрхэд халдаж, үзэл санааны хоригдол болгож буй энэ үйлдлийн эсрэг тэмцэх болно. Учир нь энэ бол дан ганц Э.Бат-Үүлийн асуудал бус хүний жам ёсны онцгой эрх" гэдгийг онцолж байна.

Шүүхийн байгууллагаас Э.Бат-Үүлийг  эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн" групп рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Улмаар өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд  дөрвөн жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг гурван  жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан. Өмгөөлөгч, хуульчдын зүгээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан бөгөөд хуулийг өөрөөр хэрэглэж, шүүхээс буруу шийдвэр гаргасан гэж үзэж буй. 

Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Г.Орхон:

-Шүүхийн байгууллага хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 2018 онд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноолоо. Энэ бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж буй асуудал. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 263.2. гэдэг зүйл ангиар заавал эд материалын хохирол шаарддаг. Гэтэл прокурор, шинжээчдийн зүгээс эд материалын хохирлыг нотолж чадаагүй байхад хохиролтой гэж үзэж ял оноолоо. Энэ бүхнээс харахад шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн.

Бид хууль буруу хэрэглэсэн учраас давж заалдана. Хотын дарга асан Э.Бат-Үүл Засаг даргаар ажиллаж байхдаа төсөл шалгаруулсан компанийн үйл явцад өөрөө оролцсон гэм буруутай гээд шүүхээс шийдвэр гаргачихлаа. Гэтэл тухайн үед Э.Бат-Үүл өөрийн биеэр гэрээ байгуулахад нь оролцсон гэдгийг тогтоогоогүй. Харин Засаг дарга байсан учраас нөлөөлсөн байх ёстой гэж хар таамгаар ял өгсөн гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж