“Apple” компанийн захирлын цалин ажилчдаасаа 1447 дахин их

Хуучирсан мэдээ: 2022.01.08-нд нийтлэгдсэн

“Apple” компанийн захирлын цалин ажилчдаасаа 1447 дахин их

“Apple” компанийн захирлын цалин ажилчдаасаа 1447 дахин их

“Apple” компанийн захирал Тим Кукийн цалин 2021 онд бусад ажилчдын дундаж цалингаас 1447 дахин их байжээ. Ажилчдын дундаж цалин нь өнгөрсөн онд 68.254 ам.доллар байсан. Энэ нь шинэ ажилтны дундаж цалин юм. Харин 2020 онд дундаж цалин 57.783 ам.доллар байсан бөгөөд энэ үед цалингийн харьцаа 256 дахин ялгаатай байжээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас дэлхий даяар олон хүмүүс гэрээсээ ажиллаж байсан тул “Apple”-ийн бүтээгдэхүүнүүд эрэлт ихтэй байсан. Тус компанийн 2021 оны санхүүгийн жилийн орлого 30 хувийн өсөлттэй буюу 365.82 тэрбум ам.доллар байв. Түүгээр ч зогсохгүй хувьцааны үнэлгээ нь анх удаа гурван их наяд ам.долларт хүрсэн билээ.

Тим Кукийн цалин гурван сая ам.доллар. Үүн дээр нэмээд хувьцааны ашиг 82.3 сая ам.доллар, компанийн зорилтот түвшинд хүрснийхээ төлөө 12 сая ам.доллар, онгоцны тасалбарт 1.4 сая ам.доллар гэх мэтээр авчээ.

Нийт дүнгээр Тим Кук 2021 онд 98.7 сая ам.долларын цалин авсан нь 2020 онтой харьцуулашгүй их байв. 2020 оны хувьд 14.8 сая ам.долларын цалин авчээ. Тим Кук 2011 онд “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобсыг нас барахаас хэдэн сарын өмнө компанийг удирдаж эхэлсэн. Түүнийг удирдаж эхэлснээс хойш компанийн хувьцааны үнэ 1000 гаруй хувиар өсчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж