Утааг бууруулахад 456.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.08-нд нийтлэгдсэн

Утааг бууруулахад 456.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Утааг бууруулахад 456.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Нэгэн үе “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж байсан нийслэл хот  “Саарал хот” нэр зүүсээр олон жилийг ардаа үджээ. Хүйтний улиралд санаж, дулааны улиралд мартчихдаг утааны талаар бид олон жил ярьсаар чихэнд дасал болж.  Уг нь сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утаа харьцангуй буурсан ч сүүлийн үед нүдэнд үзэгдэж, амьсгалд мэдрэгддэг  саарал утаа эргэн ирснийг хэн хүнгүй ярьцгааж байна.  Юутай ч манарсан утаан дундаа бид эргээд амьдрах боллоо. 

Тэгвэл Үндэсний аудитын газраас "Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланг 2021 оны сүүлээр  олон нийтэд ил болгожээ. Тодруулбал,  Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.  Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргажээ. Харин 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 199 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч  2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжилтийг тооцож үзэхэд 64 нь бүрэн хэрэгжсэн, 60 нь он дамжин хэрэгжиж байгаа, 46 нь хэрэгжээгүй, 29 нь дутуу хэрэгжсэн байна.

Мөн 2017, 2018, 2019 онд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой 43 арга хэмжээг баталж, хэрэгжүүлэхээр болсон байна. Гэвч үүнээс 100 хувийн хэрэгжилттэй арга хэмжээ ердөө гурав байгаа нь анхаарал татна. Мөн 70 хувийн хэрэгжилттэй 13, эрчимжүүлэх шаардлагатай 18, огт хэрэгжээгүй есөн арга хэмжээ байгааг онцолжээ. Эндээс төсвийн хөрөнгийг хэрхэн үргүй зардал болгож, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, үр дүнгүй ажиллаж байгааг харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж