Концессын тухай хууль хүчингүй болно

Хуучирсан мэдээ: 2022.01.08-нд нийтлэгдсэн

Концессын тухай хууль хүчингүй болно

Концессын тухай хууль хүчингүй болно

Сангийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тус хуулийн төсөл нь есөн бүлэг, 60 зүйлтэй бөгөөд  нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой. 

Сангийн сайд Б.Жавхлан "Олон улсын практикт төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах 30 гаруй хэлбэр бий. Концесс нь үүний нэг юм.  Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Концессын хууль улсын төсөвт ихээхэн дарамт болдог нь буруу жижиг. Барих-шилжүүлэх зарчмаар хэрэгжүүлсэн төслүүдийг Төсвийн хуулиар хянах боломжгүй байдаг учраас үүнийг халах цаг болсон. Энэхүү  хуулийг баталснаар аж ахуйн нэгжүүд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах,  зах зээлээ тэлэх боломжтой болно.2022 онд  Улсын төсвийн тухай хуулиар 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Гаднын зээл, тусламжийг нэмбэл 4.6 их наядын хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжинэ. Энэ нь Монгол Улсад  шаардлагатай, 80 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ердөө 10 хувь нь. Иймд үлдсэн 90 хувьд нь хувийн хэвшил хөрөнгө оруулдаг болгохын тулд Засгийн газар ажиллана" гэв.

УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” батлагдаж, үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталж төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх эрх зүйн орчин, бодлого тодорхой хэмжээгээр бий болсон. Гэвч концессын хууль нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь зарчим, үндсэн ойлголтууд болох түншлэлийг төлөвлөх, сонгох, эрсдэлийг тооцож хувиарлах зэрэг асуудлыг бүрэн гүйцэд зохицуулж чадаагүй, хувийн хэвшлийн оролцоог хангаж чадахгүй байгаа тул хуулийн төслийг шинэчлэх шаардлага ийн үүсчээ. 

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД:

  • Концессын тухай хууль хүчингүй болно.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулна. Эдийн загийн хөгжлийн яамны харьяанд байх энэ төвд мэргэжлийн зөвлөх баг ажиллана.
  • Түншлэгчтэй байгуулах гэрээний дээд хугацаа 30 жил. Гэрээ байгуулах эрхийг Засгийн газар олгоно.
  • Эдийн засгийн хөгжлийн сайдаас гадна тухайн салбарын сайд, орон нутгийн захиргаа гэрээг хамтдаа баталж, гарын үсэг зурна.
  • Хамтран ажиллах гэрээ байгуулахдаа Хөрөнгө оруулалтын, Барилга барих гэх мэт гэрээг заавал хамтад нь байгуулна. 
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх сан байгуулна.  Санг Эдийн засгийн хөгжлийн сайд ахална.

ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТРАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТУУД:  

  1. Төслийн санал. Хувийн хэвшил санаачилга гарган, төртэй хамтран төсөл хэрэгжүүлэх боломжтой.
  2. Урьдчилсан үнэлгээ хийж, энэ төсөл төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл мөн үү гэдгийг тогтоон, тухайн төслийг улсын төсөв, гаднын зээл, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх үү гэдгийг шийднэ.
  3. Бүрэн шинжилгээ хийж, төслийн ТЭЗҮ, эрсдэлийн шинжилгээг хийнэ. Эрсдэлээ бүрэн тооцоогүйгээс олон тот төсөл зогссон жишээ бий.
  4. Түншлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.  
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж