Алматы хотод 6 удаагийн үймээн болов

Хуучирсан мэдээ: 2022.01.08-нд нийтлэгдсэн

Алматы хотод 6 удаагийн үймээн болов

Алматы хотод 6 удаагийн үймээн болов

Ерөнхийлөгч Токаев өчигдөр /2022.01.07/ мэдэгдсэнээр үймээн дэгдсэнээс хойш Алматы хотод нийт зургаан удаа ард түмний тэмцэл болсон гэв. Нийт 20 мянга орчим иргэд энд оролцсон бөгөөд зарим нь зохион байгуулалттай бүлэглэл байсан гэжээ. Ард түмний тэмцэлд оролцсон 100 гаруй хүнийг одоогоор баривчлан саатуулжээ.
Тэрбээр эмх замбараагүй байдлын үеэр Казахстан дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон бусад компаниудын аюулгүй байдлыг хангана гэж мөн мэдэгджээ. Мөн тэрбээр өчигдөр иргэдэд хандан анхааруулга хэлжээ. Нөхцөл байдал эвгүйтвэл цэргийнхэнд анхааруулгагүйээр буудах тушаал өгснийг сануулаад, зэвсэглэсэн иргэдтэй аливаа хэлэлцээр хийхгүй гэдгээ хэлсэн байна.

Казахстаны ерөнхийлөгч Токаев аюулгүй байдлын хүчнийхэнд өгсөн энэ тушаалаа нэн даруй цуцлах ёстой гэж Олон улсын хүний эрхийн "Human Rights Watch" байгууллагаас мэдэгдэв.
Цагдаа, зэвсэгт хүчний үүрэг бол иргэний амь насыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх бөгөөд хүч хэрэглэх, тэр дундаа амь насыг нь хохироохыг хамгийн сүүлчийн арга хэрэгсэл болгон ашиглах ёстой гэжээ.

Бусад орны удирдагчид Казахстаны асуудалд санаа зовж буйгаа илэрхийлсээр байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад багтдаг бусад таван орны удирдагчидтай хэд хэдэн удаа нөхцөл байдлын талаар утсаар ярьсан байна.
Барууны орнууд, тэр дундаа Германы канцлер Олаф Шольц энх тайвны замаар асуудлыг шийдэхийг уриалав.
НАТО-гийн Гадаад хэргийн сайд нар Баасан гаригт Казахстаны нөхцөл байдлын талаар хэлэлцэж, хүчирхийллийг зогсоохыг хүсэв. Ардчилсан эрх чөлөө, тэр дундаа тайван жагсаал цуглаан хийх эрхийг иргэдэд олгох нь хамгийн чухал гэж мөн мэдэгдлээ.
Харин НҮБ-ын зүгээс Казахстанд "жагсагчдын амийг хөнөөсөн" үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, хүний ​​эрхийг хүндэтгэхийг уриалав.

БЕЛАРУСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮЙМЭЭНИЙ АСУУДЛААР НАЗАРБАЕВТЭЙ ЯРИВ

Беларусийн ерөнхийлөгч Александер Лукашенко өчигдөр Казахстанд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор хүмүүсийн уур ундууцлын бай болоод буй экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай утсаар ярив.

Лукашенкогийн хувьд өнгөрсөн жил болсон маргаантай сонгуулийн дараа түүний засаглалыг эсэргүүцсэн жагсаал цуглаантай тулгарч байсан удаатай.

Лукашенко болон Назарбаев нар нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан боловч нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэж Беларусийн төв мэдээллийн хэрэгслээр дамжууллаа.
Олон хүн амь үрэгдэж, гэмтэж бэртсэн, түүнчлэн олон ч барилга байгууламж шатаж сүйдсэн аймшигт үймээн дээр Оросын энхийг сахиулагчид ирснээр Алматы хотын төв гудамжууд цэргийнхний хяналтад ороод байна. Харин экс ерөнхийлөгч Назарбаевыг эх орноо орхин явах гэж байна, эсвэл аль хэдийнэ орхисон гэх таамаглалууд гарсан хэдий ч яг хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: REUTERS, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж